НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлэг 2024 оны арванхоёрдугаар сарын 18-нд 13:00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

Иймд иргэн та 2024 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа, арванхоёрдугаар сарын 17-ны 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг татварын байгууллагаас санууллаа.

Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нь нэмэгдүүлэн олгодог.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзэх боломжтой.