А.Отгончимэг: Иргэд барьсан байшингаа эрчим хүчний хэмнэлттэй, ногоон амины орон сууц болгоё гэвэл манай төвөөс мэдээлэл авах боломжтой
уржигдар
Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яам, Амины орон сууцны инновац хөгжлийн төв нар хамтран "Эрчим хүчний хэмнэлттэй, ногоон амины орон сууцны мэдээллийн төв"-ийг нээлээ.
Төвийн нээлтэд сайд Ж.Батсуурь болон Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төвийн захирал А.Отгончимэг нар мэдээлэл өгсөн юм.
Тус төв нь агаар, хөрс орчны бохирдлыг бууруулах, иргэдийн тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлэхээр ногоон барилгын шаардлагад нийцсэн барилгын дэвшилтэт технологийн шийдлүүд, амины орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломжийг нь бүрдүүлэхэд зөвлөгөө мэдээлэл өгч, амины орон сууцны нэг цонхны үйлчилгээг иргэд олон нийтэд хүргэх зорилготой.
Энэ талаар Монголын амины орон сууцны инновац хөгжлийн төвийн захирал А.Отгончимэг "Иргэдээс энэ төв хэр хугацаанд ажиллах вэ гэдэг асуулт их ирсэн. Манай төв жилийн дөрвөн улиралд ажлын зургаан өдрөөр өглөө 10:00 цагаас 19:00 цаг хүртэл ажиллахаар төлөвлөж байна.
Баригдсан байшингаа эрчим хүчний хэмнэлттэй болгох, дулаалга хийх, зуслангийн бүсэд хөрс, агаарын бохирдолгүй, ногоон амины орон сууц барихаар төлөвлөж байгаа иргэдэд зориулж зураг төслөөс нь эхлээд бүх технологийн шийдлийг танилцуулах юм.
Манай төвөөс иргэд ногоон ирээдүйг төлөвлөсөн 200 гаруй зураг төслөөс сонголт хийх боломжтой.
Мөн ногоон төслийн талаар иргэдийг мэдээллээр хангаж, тогтмол хамтарч ажиллахаар төлөвлөж байна" гэж ярилаа.
Түүнчлэн барилгын салбарт ногоон технологи нутагшуулагч 20 гаруй байгууллагын үзүүлэнгийн танхим, оффис байрлана.
- Төрийн болон төрийн бус байгууллага
- Сэргээгдэх эрчим хүч
- Эрчим хүчний хэмнэлттэй барилгын дэвшилтэт технологи нэвтрүүлэгчид
- Инновацлаг өрөгт бүтээц дүүргэлтийн материалууд
- Эрчим хүчний хэмнэлттэй халаалт, агааржуулалтын системүүд
- Эрчим хүчний хэмнэлттэй цонх, шилэн багц
- Бохир ус, цэвэрлэх байгууламж.
- Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны гүйцэтгэгч нар
- Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зураг төсөл
- Ногоон амины орон сууцны мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл
- Банк санхүүгийн байгууллагууд зэрэг олон талын оролцогчид нэг дороос иргэд олон нийтэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ.
“Амины орон сууцны мэдээллийн төв”-ийн үйл ажиллагааны хүрээнд 40м2, 60м2, 80м2, 100м2, 120м2 хүртэл сонголтой зураг төслүүдийг тус яамны веб сайтаас буюу дараах линкээр https://mcud.gov.mn/p/331 авна уу.
Зочин · 32 минутын өмнө
SADAR SEKSYGR80955877
Зочин · өчигдѳр
ANUSDI80955877
Зочин · уржигдар
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh