Ирэх оноос 505 орчим мянган тэтгэвэр авагчийн тэтгэвэр зургаан хувиар нэмэгдэж, доод хэмжээ 572.400 төгрөг болно
өчигдѳр
Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр болон цэргийн алба хаагчийн тэтгэврийг нэмэх шийдвэр гаргасан билээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан.
Хуулийн дагуу 2025 оны 01-р сарын 01-ний өдрөөс 505 орчим мянган тэтгэвэр авагчийн тэтгэвэр 6 хувиар нэмэгдэнэ.
Ингэснээр хувь тэнцүүлэн тогтоолгох тэтгэврийн доод хэмжээ 572.400 төгрөг, бүрэн тэтгэвэр 689 мянган төгрөг, дундаж тэтгэврийн хэмжээ 848 мянган төгрөг болж нэмэгдэх юм.
Засгийн газраас 2025 оны төсөвт тэтгэврийн нэмэгдэлд 297 тэрбум төгрөг төсөвлөсөн. Ирэх онд Нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас 5.3 их наяд төгрөгийг тэтгэвэрт олгохоор тусгажээ.
Зочин · 1 цагийн өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · өчигдѳр
DYYDLGR80955877ZYGAATSMR
Зочин · өчигдѳр
TSAGN UILCHLI80955877
Зочин · өчигдѳр
ANUSDI80955877SEXSEER VANXANDI