Улаанбаатарын утааг шийдэх арга зам, шийдлийн талаар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны тэргүүн,   Хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар болон албаныхан мэдээлэл хийлээ.  

Хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар: -УИХ утааг бууруулах асуудалд шуурхай шийдэл гаргаж ажилламаар байна.  Цахилгаан болон хийн түлшээр халаах асуудлыг шийдэж, хөрөнгийг шийдвэрлэмээр байна.  Хөрөнгийг шийдвэрлэж өгвөл халаалтын системийн тоног төхөөрөмжийг нийлүүлж болно. УИХ-ын гишүүд маань өөрийн сонгогдсон тойрогт ажиллаж иргэдтэйгээ уулзмаар байна.  Утааг бид хамтын хүчээр бууруулж чадна. 

Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбооны гүйцэтгэх захирал Б.Амарбаяр:

Нийслэлээс өгсөн мэдээллээр зуухны тоо, яндангийн тоо, түлшний хэмжээ нэмэгдсэн байна.  Мөн автомашин тээврийн хэрэгслээс маш их хэмжээний утаа гарч байна.  Тэгэхээр манай Үндэсний холбоотой утаанаас салах гол шийдэл нь хийн түлшинд шилжих гэж үзэж уриалга гаргаж байна.

Монголын хийн түлшний холбооны ТУЗ-ийн дарга Н.Баатаржав: - Олон нийттэй хамтарч агаарын бохирдлыг бууруулах асуудлыг олон жил ярьж ирлээ.   Дэлхий даяар агаарын бохирдлыг хийн түлшээр бууруулж байна.  Мөн хийн түлшний асуудлаас болж олон улсад дайн болж байна.  Тэгэхээр чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.  Гэхдээ бид гэр хороололд баллонтой газ тараагаад ач холбогдол багатай.  Харин бага оврын хийн түлшний станц байгуулах хэрэгтэй.  Тэгж жижиг аж ахуй нэгж сургуулиудыг халаах боломжтой.  Гэхдээ бидэнд мөнгө зараад ашиг олох бодол алга.  Энэ асуудалд төр засагтай хамтран ажиллах бүрэн боломж бий гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn