Нэг уут бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэхүйц сахар агуулагдаж байна
12 цагийн өмнө
Шинэ жилийн баяртай холбогдуулан ХАБҮЛЛ, СХЗГ, НЭМҮТ хамтран нийслэлийн томоохон сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж буй хүүхдийн бэлгэнд хяналт, шинжилгээ хийсэн дүнг танилцууллаа
Монгол Улсын шадар сайд “Сахаргүй бэлэг бэлэглэе” буюу “Ирээдүйнхээ төлөө стандарт хэрэгжүүлье” уриалгыг гаргасан. Энэ хүрээнд арванхоёрдугаар сарын 16-20-ний өдрүүдэд хийсэн хяналт, шинжилгээгээр чихрийн агууламж хэд дахин өндөр, хаяг шошго тодорхойгүй зэрэг зөрчлүүд илэрчээ
Энэ талаар Монгол Улсын шадар сайдын зөвлөх А.Бүрэнбаатар “Лабораторийн шинжилгээгээр нэг уут бэлгэнд агуулагдах сахрын хэмжээ ДЭМБ-ийн зөвлөсөн хэмжээнээс хэд дахин их гарсан. Хүүхдийн нэг уут бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэх хэмжээний сахар агуулагдаж байна. Эндээс харвал хүүхдүүд өдөрт авах ёстой сахрын хэмжээнээсээ хэд дахин ихийг хэрэглэж байна гэсэн үг” гэлээ.
ХАБҮЛЛ-ын ерөнхий захирал О.Нандин-Эрдэнэ “Хими хор судлах микробиологи, хүнд металл гэх мэт лабораторийн шинжилгээ, тандалт судалгааг хийлээ. Ингэхэд стандартын шаардлага хангаагүй нэг дээж илэрсэн. Уг бүтээгдэхүүнд сахрын агууламж стандарт хэмжээнээс өндөр гарсан байна. Нийт таван багц бэлэгний 37 нэр төрлийн бүтээгдэхүүнд дүн шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр нэг уут бэлгэнд хамгийн багадаа 145.8 гр сахар агуулагдаж байна. Үүнийг зөвхөн чихрээс авах илчлэгээр тооцвол 591 киллкалор илчлэг агуулагдаж байгаа юм. Энэ нь ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс 6.8 дахин их байна” гэв.
ДЭМБ-аас чихрийн хэмжээг өдөрт авах илчлэгийн хэмжээнээс тав хүртэлх хувь байхыг зөвлөдөг байна. Тухайлбал, хоногт 7-10 настай эрэгтэй хүүхэд 1820 киллкалор, эмэгтэй хүүхэд 1650 киллкалор илчлэгийг хүнсээр авах ёстой аж. Сахарын агууламж хэт их байгаа нь эрүүл мэндэд маш ноцтой эрсдэлт хүчин зүйл болж байгааг мөн онцоллоо.
СХЗГ-ын дарга С.Батбаатар “Шинжилгээний явцад хаяг шошгожилтын асуудал улсын хэмжээнд алдагдсан байгаа нь тогтоогдлоо. Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйл болон хүнсний түүхий эд, сав баглаа боодол, шошгын 13 зүйлээр үнэлж үзэхэд шошгожилтод тавигдах шаардлагын 16 зүйлийг бүрэн хангасан нэг ч бүтээгдэхүүн байсангүй. Мөн тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх заавар, харшил үүсгэгчийн талаар мэдээлэл байхгүй, импортын бүтээгдэхүүнүүд яг өөрийнхөө орны хэлээрээ буюу ямар бүтээгдэхүүн, яаж хэрэглэх заавар нь мэдэгдэхгүй байх зэрэг зөрчлүүд ихээр илэрч байна. Түүнчлэн ууттай бэлгэнд дуусах хугацаа нь тодорхойгүй хоёр, хүчинтэй хугацаа нь дуусах дөхсөн долоон хүнсний бүтээгдэхүүн илэрсэн. Эндээс харвал, цаашид хаяг шошгын асуудал дээр онцгой анхаарахгүй бол монгол хүн ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгаа нь огт мэдэгдэхгүй байна. Мөн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон импортоор оруулж ирж буй бүтээгдэхүүний хаяг шошгын асуудал дээр анхаарах хэрэгтэй” гэсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn
Зочин · 4 цагийн өмнө
GOE XIILGI80955877
Зочин · 7 цагийн өмнө
URN SHINGENENI AMSI XUSSEN SEKSYG
Зочин · 9 цагийн өмнө
TANILTSAAD XUCHINDEX AXN DYRAAR
Зочин · 10 цагийн өмнө
SHAALGYYLI80955877
Зочин · 11 цагийн өмнө
ANUSDI80955877