Х.Тэмүүжин: Тусгай албад, олигархиуд улс төрийг худалдаж авдаг системийг засахгүй бол дахин 16 жил үргэлжилнэ
15 цагийн өмнө
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин төмөр замын хил холболттой холбоотой алдагдсан боломжийн талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Төмөр замын холболт, нүүр тээвэрлэлттэй холбоотой асуудал бол өрсөлдөөн байсан. Аль улс хамгийн бага өртөг зардлаар олборлолт, тээвэр хийж зах зээл дээр борлуулалт хийх вэ гэх өрсөлдөөн байлаа.
Гөлөг төөрүүлнэ гэдэг шиг уурхай авч үлдэх, том хувийн хэвшилд юмаа алдах байсан гэдэг нь жижиг тайлбар юм. Хамгийн гол нь Хятадын зах зээл дээр Монгол Улсын нүүрс өрсөлдөх чадвартай байх уу гэдэг өрсөлдөөнд бид 16 жил ялагдсан.
Бид эдийн засгийн тусгаар тогтнолоо хангаж чадахгүй байгаа байдал нь гаднын гар хөлийн тоглолт болсон. Ерөнхий сайд тусгай албадын оролцоо байсан гэх дүгнэлт хэллээ. Энэ асуудлыг дагаад манайд гурван том зүйлийг галзууруулсан.
Нэгдүгээрт популизмыг галзууруулсан. Бид эрүүл ухаанаар асуудлаа шийдэж чадахаа больсон. Хэн илүү сайн популизм хийж, хүмүүсийг хуурмаглаж чадна тэр нь улс төрийн оноо авдаг болтлоо галзуурсан.
Хоёрдугаарт төрийн данхайлт. Сүүлийн арван жил төрийн эрх мэдэл, оролцоо өөртөө зарж буй мөнгө галзууртлаа данхайсан.
Гуравдугаарт тогтолцооны авлига бүхэлдээ гаарсан. Үндсэн хуулийн цэц оролцож Үндсэн хуулийг хулгайлаад дүгнэлт хийж байгаа нь тогтолцооны авлигын хамгийн тод сонгодог жишээ юм. Жил хагасын өмнө Үндсэн хуулийн цэцийн гишүүн бүрэн эрхээ өгсөн ч үхэн үхтэл нь хуулийн байгууллага шалгаж болохгүй гэдэг хуулийн төсөл боловсруулаад УИХ-д оруулж ирсэн. Үндсэн хуулийг хамгийн том сахигч нь хулгайгаа хамгаалахын тулд ийм хууль хийх хүртлээ галзуурсан.
Эдийн засгийн хөшүүрэг болсон асуудлаа шийдэж байгаа бол ард нь бий болсон үр дагаврыг арилгах талаар бодох ёстой. Хулгай хийдэг ийм өндөр албан тушаалтнуудад хууль очиж чадах эсэхээ бид ярилцах хэрэгтэй.
Сүүлийн арван жилийн төрийн данхайлтыг буулгах эсэхийг ярих ёстой. Үнэхээр популизмгүйгээр Монгол Улсын амин чухал хэрэгцээ болсон шийдвэрт ухаалаг шийдвэр гаргаж чадах эсэхээ шийдэх нь чухал юм.
Дараагийн шийдлүүд дээр нөгөө тусгай албад, өөр хоорондоо үл ойлголцдог олигархиуд мөнгөний эрх мэдлээр дамжуулаад улс төрийг худалдаж авдаг систем амьд байгаа. Энэ системийг засахгүй бол 16 жилээ дахиад үргэлжлүүлнэ" гэв.
Зочин · 39 минутын өмнө
GOE XIILGI80955877
Зочин · 12 цагийн өмнө
SADARLMR80955877XUCHIN SEXSEER
Зочин · 12 цагийн өмнө
DYRN JARGAAN80955877
Зочин · 14 цагийн өмнө
AXTAI VANAGN SEXSYG80955877
Зочин · 14 цагийн өмнө
80955877XUCHINDEX SEXSY AXTAI80955877
Зочин · 14 цагийн өмнө
BOOBN LAW XOXI ANUSN SEXSEER