Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно
16 цагийн өмнө
Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж, амттай сайхан хоолоо ширээ тойрон идчихээд бага насны хүүхэддээ дуртай киног нь үзүүлэхээр зурагтаа асаав.
Тэдний отгон хүү 12 настай бөгөөд нэгэн телевизийн бүтээсэн “Пигланд” нэртэй хүүхэлдэйн киног ням гараг бүр хүлээж байгаад үздэг ажээ.
Энэхүү киноны сургийг хүү нь бараг хоёр жилийн өмнөөс сонсоод догдлон хүлээсээр 2023 оны арваннэгдүгээр сараас эхний ангийг нь хүлээн авснаас хойш шимтэн сонирхох болсон юм.
Гэтэл энэ удаагийн анги дээр онгоцны ослоос мултарсан хүү аавтайгаа хамт ээжийнхээ махыг идээд амьд үлдэж байгаа агуулга гарсан нь Хуягаагийн сэтгэлийг эмзэглүүлэв. Энэ бол яавч түүний хүүд үл тохирох агуулга байв.
Хүүхдүүд киноны баатрыг даган дууриаж сургамж, буруу зуршил аль алиныг нь харж өсөх нь олонтаа. Гэтэл сүүлийн жилүүдэд манай дэлгэцнээ гарч буй хүүхэлдэйн кинонууд ёс бус хэллэгтэй болж, хүүхдэд буруу үлгэр жишээ үзүүлж, хүмүүжилд нь сөргөөр нөлөөлж байгаад Хуягаагаас гадна олон эцэг эх санаа нь зовох болсон.
Хэдхэн хоногийн өмнө фэйсбүүк дээр нэгэн ээж хүүхэдтэйгээ хамт хүүхэлдэйн кино үзсэн тухайгаа бичсэн байв. “Амралтын өдрөөр хүүхдүүдтэйгээ хамт хүүхэлдэйн кино үзээд гайхширлаа. Дөнгөж 3-5 настай хүүхдэд зориулсан хүүхэлдэйн киноны баатрууд хоорондоо “Яадаг муу гөлөг вэ” гэж харилцах юм. Мөн “Новш” гэдэг үгийг хүүхэлдэйн болон уран сайханы кинонд их хэрэглэх боллоо. Үүнийг үзэж суугаа хүүхэд хэрхэн хүүхэлдэйн киноноос зөв хүмүүжил олж авах вэ. Эдгээр зүй бус үг хэллэгтэй хүүхэлдэйн кинонд хяналт тавьдаг газар байна уу” гэж бичсэн байв.
Энэ талаар 30 жил сумын багаас нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд ажилласан ахмад багш О.Должинсүрэн “Бага насны хүүхэд үзсэн харснаа даган дууриах хандлагатай байдаг. Хэрвээ “Гөлөг”, гэдэг үг хүүхэлдэйн кинон дээр нь гарах юм бол хүүхэд энэ үгийг “гоё” гэсэн сэтгэхгүйгээр хүлээж аваад хэлж болох юм байна гэж ойлгодог” хэмээн ярьсан.
Шинжлэх ухаанаар бол хүүхэд 2-7 насандаа бүхнийг шохоорхож танин мэдэх, сурах хүсэл нь давамгайлж байдаг. Энэ үед сурсан зүйл нь насан туршдаа хадгалагдаж бүр зан үйл болох нь ч бий.
Телевизүүд хүүхдэд зориулсан кино, нэвтрүүлгээрээ тэднийг соён гэгээрүүлж, танин мэдүүлэх чиг үүрэгтэй. Гэтэл зарим нь хүүхдэд буруу үлгэр дууриал болохуйц киног бусад продакшн, аж ахуйн нэгжийн дэмжлэгээр бүтээн түгээж буйд Хуягаа урам хугарав. Зөвхөн энэ кино ч бус бусад зохисгүй агуулгыг тусгасан агуулга бүхий бүтээлийг хүүхдүүд үзэх тохиолдол бий. Телевизүүд насны ангиллын 18+ тэмдэглэгээ бүхий киног өдрийн цагаар эсхүл оройн 10 цагаас өмнө цагийн хязгаарлалт зөрчиж гаргах нь ч байна.
Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдээлснээр өнгөрсөн ес аравдугаар сарын мониторингийн дүнгээр найман телевиз 18+ тэмдэглэгээтэй нэвтрүүлэг киног цагийн хязгаарлалт зөрчиж, өдрийн цагаар буюу 06-22 цагийн хооронд гаргажээ.
+18 агуулгыг 06-22 цагт нэвтрүүлэх нь хориотой
Иргэн Хуягаа Харилцаа холбооны зохицуулах хороонд 2024 оны аравдугаар сарын 07-ны өдөр Пигланд нэртэй кино хүүхдэд зохисгүй агуулга нэвтрүүлж байгаатай холбоотой гомдолдоо “... хүүхэлдэйн киноны дүр нь онгоцны осолд ороод амьд үлдэхийн тулд нөхөр, хүү хоёр эхнэр, ээжийнхээ махыг идэж амьд үлдсэн гэх зохисгүй агуулга үг хэллэгтэй хэсэгтэй байна. Мөн энэ киноны үг хэллэг бүдүүлэг, хүүхдэд буруу үлгэр дуурайлал болохоор сэдэвтэй, насны ангиллын хувьд 12+ насны ангилалд таарах бүтээл биш байгааг анхаарна уу” гэжээ.
Түүний гомдлыг Харилцаа холбооны зохицуулах хорооны дэргэд ажиллаж байгаа “Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах Орон тооны бус зөвлөл” 2024 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр ээлжит хурлаараа хэлэлцэв.
Энэ зөвлөлийг хоёр жилийн өмнө Харилцаа холбооны зохицуулах хорооны дэргэд байгуулжээ. Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих нь зөвлөлийн үндсэн чиг үүрэг юм байна. Ингэхдээ Хуягаагийн адил иргэд болоод байгууллагаас ирүүлсэн гомдлыг бичгээр болон цахим хаяг, утсаар хүлээн авч хэлэлцээд дүгнэлт гаргадаг ажээ.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрмийг 2021 оны аравдугаар сарын 26-нд батлан, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байгаа юм. Уг дүрмээр Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар радио, телевизээр нэвтрүүлэхийг хориглосон агуулгын хэм хэмжээг нарийвчлан тодорхойлсон байна. Тухайлбал хуулиар хориглосон “Хүүхэд, залуусын сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан, гэмт хэргийн үйлдлийг нарийвчлан зааварчилсан” агуулгыг ямар хүрээнд авч үзэхийг тусгажээ.
Түүнчлэн хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, ахуйн хэрэглээний зориулалттай газ, цавуу, будаг шингэлэгч, бензин, ариутгалын бодисыг зориулалтын бусаар бэлтгэн боловсруулах, хэрэглэхийг харуулсан болоод хүүхдийн сэтгэхүй болон бие махбодод сөргөөр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдийн нэвтрүүлгийн дундуур сурталчилж болохгүй юм.
Хэдий тийм ч зарим телевизтэй холбоотой гомдлыг иргэд зөвлөлд ирүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд хүүхдэд зориулсан нэвтрүүлэг дутмаг, насанд хүрэгчдэд зориулсан кино, нэвтрүүлгийг 06:00-22:00 цагийн хооронд нэвтрүүлж байгаа, насны ангиллын тэмдэглэгээ буруу тавьсан, кино, нэвтрүүлгийн үеэр хараалын үг хэллэгийг ихээр ашигладаг ялангуяа гадаадын нэвтрүүлгийг орчуулан хүргэхдээ хараалын үгийг тэр чигт нь орчуулж хэлдэг гэх мэтийг энд дурдаж болно.
Энэ бүхэнд зөрчлийг арилгуулах талаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж хүргүүлж байгаа юм байна.
Үүний дагуу зөвлөл Пигланд киноны гомдолд дурдсан хэсэг нь зохисгүй үг хэллэгтэй, мөн тухайн агуулгын дууг хаах, дуут сигналаар орлуулах зэрэг техникийн хязгаарлалт хийхгүйгээр гаргасан байгаа нь Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн дүрмийн 2.3.1, Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлагын 4.2 дах заалтыг зөрчсөн гэж үзэн, зөрчил гаргасан телевизэд зөвлөмж хүргүүлжээ. Гол нь тухайн агуулгын дууг хаах, дуут сигнал оруулах боломжтой байсан боловч үүнийг хийгээгүй гэж зөвлөл үзсэн байна.
Өргөн нэвтрүүлгийн орчинд хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг өнгөрсөн сард Харилцаа холбооны зохицуулах хорооны цахим хуудсанд байршуулжээ. Тэндээс нийтлэг зөрчлийг дурдвал, 06-22 цагийн хооронд 18+ тэмдэглэгээтэй кино, нэвтрүүлэг нэвтрүүлсэн 24 телевиз байгаа ажээ. Тэдгээр нь ихэнхдээ насны ангиллаа зөв тогтоож тавьдаггүй, 22 цагаас хойш гаргасан 18+ тэмдэглэгээтэй кино, бүтээлээ маргааш нь өдрийн цагаар давтаж гаргасан байна.
Мөн бэлгийн амьдралыг хэт дэлгэрэнгүй харуулсан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис мансууруулах үйлчилгээ бүхий ургамал хэрэглэхийг харуулсан хэсэгтэй гэх мэт контентыг 14 телевиз нэвтрүүлсэн дүн гарав.
Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журмыг зөрчих байдал ч арилахгүй байна. Хүүхдийн нэвтрүүлэг дундуур чихэр, давс, ханасан тос ихээр агуулсан хоол, хүнсний бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа, энергийн болон спортын ундаа, бэлэн гоймон сурталчлахгүй журамтай. Гэтэл Coca Cola гэх мэт хийжүүсэн ундааг л гэхэд нийт найман телевиз хүүхдийн нэвтрүүлэг дундуур сурталчилсан байна.
Энэ бүх зөрчлийг Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах орон тооны бус зөвлөлөөр хэлэлцжээ. Улмаар энэ онд нийт 16 телевизэд зөрчил гаргахгүй байх талаар мэдэгдэл, таван телевизэд зөвлөмж хүргүүлсэн байна. Мөн 18+ ангилалтай кино өдрийн цагаар гаргасан, насны ангиллын тэмдэглэгээ тавиагүй гэх мэт зөрчил давтагдсан 14 телевизэд Зөвлөлийн зүгээс сургалт зохион байгуулсан байна.
Ийнхүү өргөн нэвтрүүлгийн орчинд хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах дүрэмтэй болж, хяналт тавьж Зөвлөлөөр хэлэлцэж байгаа нь хүүхдүүдэд эерэг нөлөөтэй юм. Телевизүүд дээрх дүрмийн хүрээнд хүүхдэд зориулсан бүтээлийн агуулгаа редакцын түвшинд сайтар хянах шаардлагатай болсон. Нөгөө талаар эцэг эхчүүд ч иргэн Хуягаагийн адил хүүхдийнхээ юу үзэж байгаад анхаарал тавьж, хэрэв зохисгүй агуулга байвал Харилцаа холбооны зохицуулах хороонд тухай бүр гомдлоо гаргаж байх нь зүйтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Dd · 5 цагийн өмнө
Aimaar gedeg Ug amtai bolgonoos garag bolson doo yuu ch gemeet yum be
Зочин · 13 цагийн өмнө
XUCHINDX AXN SERELN URN SHINGENENI AMSI
Зочин · 13 цагийн өмнө
XALYYXN SADAR SEKSEER80955877
Зочин · 13 цагийн өмнө
TSAGN ANUSDI XUSSEN SEKSYGR
Зочин · 13 цагийн өмнө
BOOWN YDAANR80955877XOXD
Зочин · 13 цагийн өмнө
SEXSEER VANAGLI80955877ANUSN