Баялгийн санд стратегийн ордуудын 34 хувийг цуглуулж чадвал “…Браво” гэх хэрэгтэй
13 цагийн өмнө
Аливаа улс орнуудын улс төр ч, иргэнийх нь үндсэн эрхүүд ч баялгийн хуваарилалттай холбогддог. Манайд ч ялгаагүй. Хэн дарга болж, хэн цэргээрээ үлдэх нь гол биш. Улс төр бужигнаад л унавал ард нь баялгийн хуваарилалтад хөдөлгөөн орлоо гэж ойлгоход болно.
Бидний хувьд “…Баялаг” гэхээр газрын доорх ашигт малтмалыг л ярина. Түүгээрээ дэлхийд тэргүүлэхгүй ч хүн амдаа харьцуулбал подхийтэл амьдарчихаар нөөцтэй. Гэсэн ч баялаг маань хэдхэн хүний мэдэлд орчихсон. Сүүлийн 30 жилийн хугацаанд бараг бүх баялаг ийм замаар хуваарилагдчихсан байна. Харин өнгөрсөн жил улс төрийн намууд нийлж, Баялгийн сан байгуулахаар тохирсон. Улмаар УИХ-аас Баялгийн сангийн хуулийг баталсан. Тэр сан ондоо багтаж амь оров. Баялгийн сангийн хуримтлалын санд иргэн бүр 135 мянган төгрөгтэй болжээ. Энэ мөнгийг их, бага гээд яриад байх шиг байна. Мөнгийн олон, эсвэл цөөн нь гол асуудал биш. Харин Баялгийн сан бага ч гэсэн мөнгөтэй боллоо. Энэ л хамгийн чухал юм. Ингэхээр Баялгийн сан одоо иргэн бүрт “албан ёсоор” хамаатай болчихож байгаа юм. Эхний хуримтлал Тавантолгойн нүүрс, Эрдэнэтийн зэсийн баяжмалын ашгаас орсон байна. Нэмээд, “Орано”-тай байгуулж буй ураны Хөрөнгө оруулалтын гэрээгээр дээрх хуримтлал өсөн нэмэгдэх боломж нээгдэж байна.
Тэгэхээр одоо бид стратегийн ордуудын 34 хувийг Баялгийн санд цуглуулж чадвал 135 мянган төгрөгөөр эхэлсэн хуримтлал иргэн бүрт 135 сая, магадгүй 135 тэрбумыг хүртээх боломжтой. Энэ бодитойд хамаг учир бий. Гэхдээ стратегийн ордуудыг эзэмшдэг хүмүүс 34 хувиа Баялгийн санд өгөх сонирхол байдаг уу. Үнэн хэрэгтээ, стратегийн орд эзэмшигчид 34 байтугай 3-4 хувиа ч Баялгийн санд өгөх хүсэлгүй байдаг. Тийм учраас ийм санаа хэлсэн, тийм санаачилга гаргасан төрд дургүй. Тэгвэл эсэргүүцнэ. Хамгийн муу хүн болгож чадна. Урьд өмнө ийм байр суурь бариад “заналтайгаар” унасан Засгийн газар, Ерөнхий сайд ч бий. Гэвч нөгөө талдаа, нийтийн эрх ашиг, Үндсэн хуулийг хэрэгжүүлж, монголчууд Монголдоо хүн шиг амьдрах гэвэл үүнээс өөр зам байхгүй. Ямар ч төр энэ эрхийг хангахгүйгээр төрийн мэдлийг хэрэгжүүлж, улсыг хөгжүүлж барахгүй. Тиймээс “…Монгол хүнийхээ эрхийг хангая” гэсэн төр орд эзэмшигчдэд бөхөлзөлгүй, “34 хувиуудыг нийгэмчлэх” л хэрэгтэй болж байгаа юм. Түүнээс өөр сонголт үгүй. Тэгэхээр, хэрвээ Баялгийн санд стратегийн ордуудын 34 хувийг цуглуулж чадвал “…Браво” л гэх хэрэгтэй.
Ер нь бол, шинэ он гарахын өмнө зарлагдсан эхний удаагийн хуримтлалд стратегийн 16 ордын Эрдэнэт, Тавантолгой хоёроос л орсон байна. Гэхдээ ордын ашиг тэр чигээрээ биш л дээ. Энэ хоёр орд дээр үйл ажиллагаа явуулдаг компани нь төрийн 100 хувийн өмчтэй. Гэвч орд нь хувийн эзэмшилд таслагдсан. Эрдэнэтийн овоолгуудыг гурван компани эзэмшдэг. Тавантолгойн ордын Ухаа худгаас эхлээд хувийн компаниудын мэдэлд байдаг. Төр тэдэнтэй хөшигний ард ихээхэн “ноцолдож” байж ойрмогхоноос хэлэлцээний ширээний ард суухаар болжээ.
Араас нь Асгатын мөнгө, Нарийнсухайтын нүүрс, Төмөртэйн цайр, хар тугалга, Бороогийн алт, Бүрэн хааны фосфор, Мардайн уран, Дорнодын уран, Гурванбулагийн уран, Төмөртэйн төмрийн оруудын асуудал яригдах учиртай. Түүнээс гадна эзэмшдэг компаниар нь төрийн мэдэлд 100 хувь байдаг гэдэг ч хувь хүмүүс тасдаад авчихсан Багануур, Шивээ овоогийн ордуудыг бас цэгцлэх шаардлага бий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 9 цагийн өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 10 цагийн өмнө
ЕРӨНХИЙ САЙД Л. ОЮУН-ЭРДЭНИЙ ЧУХАЛ АЖЛУУДЫН НЭГ. НҮҮРСНИЙ ХУЛГАЙ, ГАЗРЫН БАЯЛГИЙГ ГАНЦААРАА ИДДЭГ ХҮНЭНЦЭРҮҮД, СТРАТЕГИЙН ОРДУУДЫГ ГАНЦААРАА ЭЗЭМШИХ ГЭСЭН ШУНАЛТАНГУУДТАЙ ТЭМЦЭЖ БАЙГАА ШУДАРГА 9 ШҮҮ:
Зочин · 12 цагийн өмнө
хамгийн гол нь иргэдээ орон сууцжуулах л хэрэгтэй үнэгүй орон сууцаар хангасан ч яахав дээ хэдхэн сая хүн дээр нь эд баялаг байна боломжийн орон сууыг үэнгүй үнэтэйгээс нь хувь өгөөд байхад болно гэж бодох юм даа
Зочин · 13 цагийн өмнө
SEXSDI80955877