Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар(ЭМДЕГ)-ын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэнг 2024 оны есдүгээр сард үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Түүний оронд Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд саяхан томилогдсон байна. 

ЭМДЕГ-ын даргаар томилогдсон С.Энхболдын намтар

Боловсролын байдал:

  • 1995 онд Нийслэлийн 22 дугаар дунд сургууль
  • 2004 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг (ЭМШУИС) хүний их эмч
  • 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг дүрс оношилгооны их эмч
  • 2013 БНСУ-д хэвлийн хөндийн радиологич
  • 2019 Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн анагаах ухааны магистр зэрэг хүртсэн. 

Ажилласан байдал: 

  • 2007-2019 он Улсын нэгдүгээр төв эмнэлэгт (УНТЭ) Дүрс оношилгооны төвийн дарга.
  • 2019-2021 он Улсын хоёрдугаар төв эмнэлгийн (УХТЭ) захирал.
  • 2021-2023 он Эрүүл мэндийн сайд.
  • 2023-2024 он Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байв.