Дөрөвдүгээр сараас 10 дугаар сар хүртэл ЗУНЫ цагийн хуваарьт ШИЛЖИХ асуудлыг танилцуулна
өчигдѳр
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зуны цагийн хуваарьт шилжих боломжийн талаар танилцуулжээ.
Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “1960 оноос хойш манай улс зуны цагийн хуваарийн зохицуулалттай явж ирсэн. Хамгийн сүүлд буюу 2017 оноос хойш ийм хуваарьт шилжээгүй. Зуны цагийн хуваарьт шилждэг дэлхийн 70 гаруй улс байдаг.
Зуны цагийн хуваарь гэдэг бол эдийн засагт хэмнэлттэйн дээр ажил амьдралын тэнцвэрийг хангахад чухал байдаг юм байна. Өглөө 08:00 цагт ажил эхлээд орой 17:00 цагт тарна гэсэн үг. Дөрөвдүгээр сарын эхний долоо хоногоос аравдугаар сарын эхний долоо хоног хүртэлх хугацаанд зуны цагийн хуваарьт шилжих нь маш олон давуу талыг бий болгоно.
Гэхдээ өнөөдрийн хуралдаанаар асуудлыг эцэслэн шийдээгүй. Мэргэжлийн хүмүүстэй ярилцаад Засгийн газрын хуралдаанд дахин танилцуулна" гэлээ.
Зочин · 59 минутын өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · өчигдѳр
ANUSN80955877XUCHINDUULI
Зочин · өчигдѳр
Байгалийн цаг хүний эрүүл мэндэд нэн тустай