Өнөөдрөөс 1000 төгрөгөөр өдөрт 4 удаа зорчиж эхэллээ
уржигдар
Өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 1-нээс Чингис хаан олон улсын нисэх буудал, Багануур, Багахангай чиглэлээс бусад чиглэлд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорчих зохицуулалт хэрэгжиж эхэллээ.
Шинэ зохицуулалтаар иргэд өдөрт 1000 төгрөг төлөөд чиглэл харгалзахгүй, цагийн хязгааргүйгээр өдөрт дөрвөн удаа зорчино. Өөрөөр хэлбэл, тухайн чиглэлдээ ч дахин дамжин сууж болно. Өмнөх зохицуулалт “30 минутад багтаж дамжих суух” ч шаардлагагүй болно гэсэн үг.
“Нийтийн тээврээр зорчиход Улаанбаатар смарт карт унших төхөөрөмж болон бүх төрлийн арилжааны банкны карт унших төхөөрөмжүүд хэвийн ажиллаж байгаа юм. Банкны картаар дамжин суух үйлчлэхгүй. Дамжин суухын тулд зорчигч нийтийн тээврээс буухдаа картаа уншуулсан байх ёстой. Улаанбаатар смарт карт нь биет болон биет бус хэлбэрээр борлуулагдана. Биет бус картыг “UBcard” апплейкэшн ашиглаж QR код хэлбэрээр ашиглана. Харин биет картыг Улаанбаатар хотод суурилуулж буй 100 киоск машинаар борлуулах юм.
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 128 чиглэлд ажлын өдөр 1200, амралтын өдөр 903 автобус үйлчилгээнд явж байна. Харин автобусны цахим төлбөрийн систем 2015 оноос хэрэгжиж эхэлсэн бол 2024 оноос зорчигч тоолох системийг нэвтрүүлээд байна.
Нийтийн тээврийн үйлчилгээнд одоо ашиглаж байгаа төлбөрийн систем нь хэвээр ажиллах буюу U-money картаар төлбөрөө үргэлжлүүлэн төлөх боломжтой. Мөн Хас, Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банкны U-Money хамтарсан картаар төлбөр төлөх боломжтой.
2025 оны 2-р сарын 1-ний 09.05 цагийн байдлаар нийтийн тээврийн хэрэгслийн төлбөр төлөлтийн төхөөрөмж хэвийн ажиллаж байна.
Иргэд мэдээлэл авсан учир дамжин суухад ямар нэгэн асуудал үүсээгүй байна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
Зочин · 6 цагийн өмнө
SHALGYYLI80955877
зочин · 7 цагийн өмнө
1000₮-өөр өдөрт 4 удаа гэж байгаад дахиад автобусанд суунгуут дахиад 1000₮ уншигдаад өдөрт 4000₮-өөр явах байлгүй ...
Зочин · өчигдѳр
SHAAX DYRTAI AX NRT80955877SEXSYGR
Зочин · өчигдѳр
TANILFSI80955877
Зочин · өчигдѳр
TANILTSD80955877
Зочин · өчигдѳр
XALYYTSMR80955877DYYDLGR
Зочин · уржигдар
XUCHNDX DYRTAI ERCHUUDD80955877
Зочин · уржигдар
ANUSN80955877