ЦЕГ: МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН ХЭРГЭЭР ГАДААДААС АЛБАДАН АВЧИРСАН П.ЭРХЭСИЙГ БАТЛАН ДААЛТААР ГАДУУР ШАЛГАЖ БАЙГАА
уржигдар
Иргэдээс 4 тэрбум гаруй төгрөг залилсан бүлэглэлийн толгойлогч гэгдэх П.Эрхэсийг Тайландаас Монголд 2024 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр албадан авчирсан байдаг.
П.Эрхэс нь олон улсын мөрийтэй тоглоомын Pokerrrr аппликейшинд покер тоглуулах олон тооны өрөө үүсгэн монгол иргэдийн дансыг ашиглан хууль бусаар их хэмжээний ашиг олсон болох нь мөрдлөгөөр тогтоогдсон байдаг. Мөн түүний хамаарал бүхий 40 гаруй иргэнийг тус хэрэгт холбогдуулан шалгаж, хууль бус үйл ажиллагаагаар олсон орлогоор худалдан авсан байж болзошгүй 4 тэрбум орчим төгрөгийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг илрүүлсэн хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.
Тэгвэл өнгөрсөн бямба гарагт АСА аренад болсон мэргэжлийн боксын тулааныг П.Эрхэс үзэж буй зураг олон нийтийн сүлжээнд тархсан.
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “П.Эрхэс батлан даалтаар гадуур шалгагдаж байгаа” гэх хариултыг өгчээ.
2025 оны 1-р сарын 27-нд түүнд Монгол Улс руу хилийн хориг тавьж, хэргийн оролцогч нартай уулзахыг нь хориглосон шийдвэр гаргасан байна. Цагдаагийн байгууллагаас "Саатуулах үндэслэлгүй тул шалгаж байна" гэж мэдэгджээ.
Зочин · өчигдѳр
DYRN JARGAAN80955877XUSNEER
Зочин · өчигдѳр
80955877ANUSN
Зочин · өчигдѳр
SEXSDI BOOBN XXN80855877