Борлуулалтын орлого 50 сая төгрөг болвол НӨАТ төлөгч болдог босгыг 400 сая болгох ТӨСӨЛ батлагдах уу
уржигдар
Засгийн газраас салбар салбарын хуулийг санаачлан боловсруулж, УИХ-н хаврын чуулганаар Татварын багц хуулийн төслүүдийг өргөн барьж хэлэлцүүлнэ гэдгээ мэдээлсэн билээ.
Тухайлбал, Татварын хуулийн шинэчлэлийн хүрээнд НӨАТ-ын хуульд нэгэн заалт орсон нь амьдралын хөрсөн дээр буусан оновчтой зүйл болжээ. Одоогийн хуулиар борлуулалтын орлого 50 сая төгрөг болвол НӨАТ төлөгч болдог. Тэгвэл энэ босгыг 400 сая болгох талаар Сангийн яамны сайтад боловсруулсан төслүүд дээр олон нийтээс нээлттэй санал авч байгаа аж.
Одоогийн дагаж мөрдөж буй хуулиар иргэн, хуулийн этгээдийн жилийн үйл ажиллагааны борлуулалтын орлого нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн бол НӨАТ төлөгч болох, жилийн борлуулалтын орлого нь 10 сая ба түүнээс дээш төгрөг бол сайн дураараа НӨАТ төлөгч болох зохицуулалттай билээ. Тэгвэл Сангийн яамнаас боловсруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад иргэн, хуулийн этгээдийн НӨАТ төлөгч болох босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгажээ.
Тодруулбал, “үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь үргэлжилсэн 12 сарын хугацаанд 400 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн этгээд нь нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч (цаашид “татвар суутган төлөгч”) байна” гэж заасан байна.
Мөн үйл ажиллагааны борлуулалтын жилийн орлого 80 сая ба түүнээс дээш бол НӨАТ төлөгчөөр сайн дураараа бүртгүүлж болохоор тусгасан байна.
Татварын хөнгөлөлтийн тухайд:
-
Татвар төлөгчийн тухайн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн татварыг 100 хувь,
-
500,001-800,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн татварыг 50 хувь,
-
800,001 төгрөгөөс дээш худалдан авалтад төлсөн татварыг 20 хувиар хөнгөлж, буцаан олгоно.
Татвар төлөгч нь татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээг худалдан авч, холбогдох төлбөрийн баримтыг цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлж, баталгаажуулснаар татварын хөнгөлөлтийг эдлэхээр тус тус заажээ.
Уг хууль хэрэгжвэл татвар төлөгчдөд төрөөс ирж буй татварын дарамт буурна. НӨАТ-ын тухай хуулийг Засгийн газар дэмжиж байгаа нь ямар нэгэн асуудал гарахгүй дэмжигдээд цааш явах нь дамжиггүй.
Энэхүү төсөл нь УИХ-д өргөн баригдаагүй байгаа бөгөөд иргэн хуулийн этгээдээс боловсруулсан төсөл дээр санал авах ажил нээлттэй үргэлжилж байгааг дахин сануулъя. Та ЭНД дарж саналаа өгөөрэй.
Зочин · өчигдѳр
ANUSN80955877
Зочин · өчигдѳр
НӨАТ төлөгч төлдөггүй гэж 2 хуваагдаад бөөн маргаан юм