1072 хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгөөр авах уу, эсвэл хуримтлалын сан руугаа хийх үү
өчигдѳр
Засгийн газрын /02.19/ хуралдаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн 1072 хувьцаанаас ногдол ашиг хуваарилах талаар холбогдох газрын удирдлагуудын танилцуулгыг сонссон.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал " Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д хэрэгжүүлсэн арга хэмжэний хүрээнд борлуулалтын орлого нэмэгдсэнээр ногдол ашгийг хуваарилахдаа урьдчилгаа хэлбэрээр эхлээд 100 мянга орчим төгрөг хуваарилах боломж байна гэсэн учраас урьдчилгааг олгосон. Одоо бол улирал тутамд ногдол ашгийг шатлалтайгаар хуваарилах нь зохистой, инфляци өдөөхгүй байхад өндөр ач холбогдолтой учраас эл арга хэмжээг авах ёстой. 1072 хувьцааны 27 хувийг ард иргэд эзэмшдэг. Санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн дотор ТУЗ хуралдаж, ногдол ашгийг хуваарилах компанийн хуулийн зохицуулалттай. Эрх үүрэг нь ТУЗ-д хадгалагдаж байгаа. Тийм учраас Засгийн газар улирал тутамд ногдол ашгийг хуваарилах санал оруулсан. Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ хуралдаад ногдол ашгаа хуваарилах ёстой.Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхний урьдчилгааг олгох үед 350 мянган төгрөгийг 2024 оны ногдол ашиг болгон олгох боломжтой гэдэг саналыг “Эрдэнэс Тавантолгой” компани илэрхийлсэн.
Энэ хүрээндээ үлдэж байгаа 200 мянган төгрөгийн 100 мянган төгрөгийг цагаан сарын өмнө, үлдсэн 100 мянган төгрөгийг дараа улиралд хувааж олгох нь зохимжтой гэж үзэж байгаа.
Мөн өнөөдрөөс И Монгол руу орохоор танд асуулга харагдана, сонголт өгч байгаа. 1072 хувьцааны ногдол ашгийг бэлэн мөнгөөр авах уу, эсвэл хуримтлалын сан руугаа хийх үү. Эсвэл Хуримтлалын сан руу хийсэн мөнгөө нийгмийн хариуцлагын хүрээнд төслийг санхүүжүүлэхэд зарцуулах уу гэдэг дээр иргэн та сонголтоо хийх боломжийг Е-Монголоор өгч байна.
Иргэд ногдол ашгаа бэлэн мөнгөөр авахгүй хадгаламж руугаа хийвэл бодлогын хүү тооцогдох, цаашлаад хадгаламж, хөрөнгийн зах зээл рүү орох, үнэт цаас авах, бонд авах, арилжаалах боломжийг бүрдүүлэх учраас илүү хадгаламж руугаа оруулах сонголт хийвэл ирэх хаврын чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулаад хадгаламж руугаа ногдол ашгийг авах, түүнийгээ хөрөнгийн зах зээл рүү оруулах бололцоонуудыг бүрдүүлэхээр ажиллана.
Өнөөдрөөс иргэн та И Монгол руу нэвтрээд саналаа өгөх боломжтой" гэлээ.
А.Ану · 23 цагийн өмнө
Охин
Бат · өчигдѳр
Настай хүнд 1 сая төгрөг өгсөн одоо ашиг авахгүй байгаа ёрийн хүмүүсийн ашигийн дүн 1 сая-д хүрчихвэл ноогдол ашиг бүгдэд нь өгөх байхаа гэж хүсэх байна
Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Нандинцэцэг · өчигдѳр
2хүүхдийн нэг аваад 1хурамталтаа
Нандинцэцэг · өчигдѳр
Бэлэн мөнгөөр
Nandintsetseg · өчигдѳр
2хүүхэдийн 1аваад хуримталд хийу
Nandintsetseg · өчигдѳр
Бэлнээр
Qq · өчигдѳр
Юу ч бодоогүй...
Мөнхцойж · өчигдѳр
Билээ мөнгө бас 4 сарын мөнгийг хамт байвал зүгээр байна
Мөнхцойж · өчигдѳр
Бэлэн мөнгө
Зочин · өчигдѳр
ANUSN80955877