Зарын дагуу хямд үнэтэй, хуурамч байж болзошгүй согтууруулах ундааг худалдаж авахгүй байхыг зөвлөж байна
11 цагийн өмнө
Сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан олон нийтийн цахим сүлжээнд тавигдсан зарын дагуу хямд үнэтэй, хуурамч байж болзошгүй согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн худалдаж авахаас зайлсхийхийг зөвлөв.
Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс "Согтууруулах ундааны борлуулалт, худалдан авалт нэмэгдэж байгаатай зэрэгцэн олон нийтийн цахим сүлжээнд онцгой албан татварын тэмдэгтгүй, эрүүл ахуйн стандарт хангасан эсэх нь тодорхой бус, хямд үнэтэй, хуурамч байж болзошгүй бүтээгдэхүүнийг гар дээрээс худалдана гэсэн зар мэдээлэл ихээр тавигдах боллоо.
Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас нийслэл болон орон нутгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг 4,200 орчим хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж гар дээрээс архи, согтууруулах ундааг худалдсан нийт 227 иргэний үйлдлийг илрүүлсэн юм. Эдгээрт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, гэмт хэргийн шинжтэй 73 үйлдлийг илрүүлэн 4,812 ширхэг согтууруулах ундааг хурааж, хуулийн дагуу арга хэмжээ тооцсон байдаг.
Иймд иргэд цахим орчинд байршуулсан хямд үнэтэй, хуурамч байж болзошгүй бүтээгдэхүүнийг худалдан авч эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна" гэж мэдээллээ.
Зочин · 10 цагийн өмнө
GOE XALYYXN MERGJLN SEKSDEX80955877
Зочин · 10 цагийн өмнө
SXN XALYYTSMR80955877XANI
Зочин · 10 цагийн өмнө
UILCHLGE80955877EZEMDUULI80955877ANUSN
Зочин · 10 цагийн өмнө
SEXSY80955877AJIL XN TSAGN