Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.12-ны өдрийн 06:20 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 50х70 метрийн хэмжээтэй авто худалдааны төвийн барилгын хана, дээврийн хэсэг, эд зүйл шатаж 21 ширхэг автомашин хайрагдсан байсныг ажиллаж унтраасан.