Сүүлийн 24 цагт улаанбурхан өвчний 24 тохиолдол шинээр батлагдав
6 цагийн өмнө
Улаанбурхан өвчний нийт 51 тохиолдол лабораториор батлагдаж, сэжигтэй 11 тохиолдол бүртгэгдээд байгааг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс мэдээллээ.
Тодруулбал сүүлийн 24 цагт гэхэд
- Улаанбаатараас 12,
- Дундговь аймгаас найм,
- Өмнөговь аймгаас дөрвөн тохиолдол батлагджээ.
Батлагдсан болон сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн аймгууд болон Хүүхдийн байгууллагуудад шуурхай хариу арга хэмжээний багууд ажиллаж, тандалт судалгаа, вакцинжуулалт, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.
Хэрэв халуурсан, тууралт гарсан эсвэл улаанбурхан батлагдсан тохиолдолтой хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1, 2 дугаар өрөөнд, орон нутгийн эрүүл мэндийн төвд үзлэг, вакцинд хамрагдана уу.
Тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
Эх сурвалж: ХӨСҮТ