Н.Учрал: Цахим бооцоот тоглоомын хар сүлжээг бүрэн таслан зогсоохын тулд хууль эрх зүйн шаардлагатай бүх арга хэмжээг авна
3 цагийн өмнө
Спортын тоглолтууд дээр бооцоо тавьдаг “1xBet” компанийн асуудлыг зохицуулах ажлын хэсэг байгуулсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал цахим хуудастаа ийн мэдээлжээ.
Цахим мөрийтэй, бооцоот тоглоом хүний хөдөлмөрлөж олсон бүхнийг нэг шөнийн дотор үгүй хийж, итгэлийг нь хулгайлж, гэр бүлээс нь эхлээд хайртай бүхнийг нь булааж байна.
Тиймээс иргэдийнхээ зовлонгоор завшдаг энэ хар сүлжээг бүрэн таслан зогсоохын тулд хууль эрх зүй, бодлогын түвшинд шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажлын хэсэг зогсолтгүй ажилласаар байна.
Энэ долоо хоногт УИХ-д холбогдох хуулийн өөрчлөлтийг өргөн мэдүүлнэ. Энэ асуудалд улсаараа, хамтаараа, хүн бүрийг дэмжиж нэгдэж ажиллахыг хүсье гэжээ.
Зочин · 3 цагийн өмнө
SEXSDI80955877TSAGN VANAGLGCH