'Ноорог" цахим хуудсыг Хувь хүний нууцыг задруулсан байж болзошгүй хэргээр шалгасан
3 цагийн өмнө
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Ноорог агентлагийг “бусдын нэр хүндэд халдаж худал мэдээлэл тараасан” гэх үндэслэлээр саатуулсантай холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр
Ноорог пэйжийн залуусын хэвлэн нийтлэхтэй холбоотой ажиллагаанд Цагдаагийн байгууллагаас гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй. Урьдчилсан байдлаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Энэ бол шалгалтын ажиллагаа явуулж буй нэг үндэслэл.
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Тайван:
-Цагдаагийн байгууллагаас хэвлэн нийтлэх эрх чөлөө болон хэвлэл мэдээллийн байгууллагатай холбож тус агентлагийн залуусыг мөрдөн шалгасан зүйл байхгүй. Хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан шинж тэмдэг байсан учраас Цагдаагийн байгууллагаас холбогдох мөрдөн шалгах ажиллагааг, прокурорын хяналтан доор явуулж байна.
Өчигдөр /2025.03.17/ хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд холбогдох мөрдөн шалгах ажиллагааг прокурорт танилцуулсны үндсэн дээр зохион байгуулсан.
Энэ хүрээнд найман иргэнийг дуудан авчирч, холбогдох мэдүүлэг, тайлбарыг авах гэсэн боловч долоон иргэн нь өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлэг өгөх хүсэлт гаргасныг хүлээн авч 10:30 цагт авчирч, 04:30 цагт явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу, бүрэн камер дор зохион байгуулагдсан. Тиймээс мэдүүлэг авах явцад хууль зөрчих ямар ч боломж байхгүй.
Цахим орчинд олон төрлийн мэдээлэл явж байна, тэгэхээр бид мөрдөн шалгах ажиллагааны явцад илүү бодитой, нотлох баримттай мэдээлэл дээр тулгуурлан тухайн хэргийг хүчинтэйд тооцох эсэхийг шийднэ.
Зочин · 3 цагийн өмнө
TSAGN XUSSN VNZR80955877
Зочин · 3 цагийн өмнө
VANAGN SEKSDMR80955877
Зочин · 3 цагийн өмнө
XUCHINDX AXN TAALLAAR80955877SHAALGYYLI
Зочин · 3 цагийн өмнө
ANUSN80955877UILCHLD