Аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээгээр Ховд сүүл мушгиж байна
23 цагийн өмнө
Ховд аймаг өрсөлдөх чадвараараа 21 аймгаас 14-т эрэмбэлэгдэж байна. Уг үзүүлэлтийг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 174 шалгуур үзүүлэлтээр үнэлж буй.
Тус аймгийн өрсөлдөх чадвар сайжрах биш улам буурч байна. Уг нь бол 2021 онд өрсөлдөх чадвараараа 12-т эрэмбэлэгдэж байв. Ховд аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурахад бизнесийн орчны үзүүлэлтүүд муу байгаа нь голлон нөлөөлжээ. Түүнчлэн тус аймгийн боловсрол, соёлын үзүүлэлт хамгийн өндөр буюу 21 аймгаас 4-рт эрэмбэлэгдэж байгаа ч хүн амын амьжиргааны үзүүлэлтээр 20-рт эрэмбэлэгджээ.
Мөн аймгийн төсвийн үзүүлэлтээр 21 аймгийн хамгийн сүүлд жагсаж сүүл мушгив. Түүнчлэн тэдний институцийн тогтолцоо, хөдөлмөр эрхлэлт, санхүүгийн үзүүлэлт бусад аймгуудаас дорой буюу 16-20-д эрэмбэлэгдэж байна. Иймд бизнес хийх орчин, дэд бүтцийг сайжруулж, томоохон төслүүдийг ажиллуулж ажлын байрыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах зайлшгүй шаардлагатай байгаа юм.
polit.mn
Зочин · 18 цагийн өмнө
Eruugiin hulgaich narsnii buusnuud
Зочин · 19 цагийн өмнө
hogiin buzar hulgaichuud
иргэн · 20 цагийн өмнө
чадвар 0, харин хэл ам их, хоосон толгой
Зочин · 22 цагийн өмнө
ZYGAATSI80955877
Зочин · 22 цагийн өмнө
TSAGN SEKSDX80955877SHAALTSI