Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Дарь-Эхийн замд долоон тээврийн хэрэгсэл мөргөлдсөн осол бүртгэгджээ. Одоогоор ТЦА-наас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Эхний байдлаар "Жолооч нар согтуурулах ундааны зүйл хэрэглээгүй" гэх мэдээллийг ТЦА-наас өглөө. Иймд замын нөхцөл байдал, цас орсонтой холбоотойгоор халтиргаа гулгаанаас сэргийлж, замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.