Мүүний шашны сүмийг татан буулгах шийдвэр Японд шуугиан тариад байна
2025/03/27
Япон улсын Засгийн газрыг хамгийн олон жил тэргүүлж байсан нэр хүндтэй улстөрч Шинзо Абэ 2022 онд сонгуулийн кампанит ажлын үеэр үг хэлж байхдаа буудуулан амиа алдсан эмгэнэлт хэргийг тус улсын шүүхээс нарийвчлан шалгалт хийж байна.
Тухайн үед дэлхий нийтийг цочирдуулсан энэ гэмт хэргийг үйлдсэн этгээд “Ерөнхий сайд өөрийн шүтдэг шашныхантай нягт холбоотой байсан, тэрхүү шашнаас болж ээж минь их хэмжээний өрөнд орсон учир Абэгийн амь насанд халдсан” хэмээн мэдүүлэг өгч байв.
Тэгвэл Японы шүүхээс дээрх асуудалд холбогдсон “Нэгдлийн” гэсэн тодотголтой сүмийн Токио дахь салбарыг татан буулгах шийдвэрийг мягмар гарагт танилцуулсан нь олон улсын хэвлэлийн томоохон сэдэв болоод байна.
Японы боловсрол, соёлын яам сүмийг татан буулгах хүсэлт гаргаж, “Сүмд очдог хүмүүс их хэмжээний хандив авсан, бусдын тархи угаах байдлаар залилан хийж байна” хэмээн буруутгасан байна. Мөн шалгалтын үеэр парламент дахь Либерал ардчилсан намын гишүүдийн бараг тал хувь нь нэгдлийн сүмийн үйл ажиллагааг дэмжиж, их хэмжээний хандив, үнэтэй бэлэг сэлт өгдөг болохыг олж тогтоожээ.
Олон нийтэд “Мүүнийнхэн” хэмээн танигдсан шашны энэ урсгалаар үйл ажиллагаа явуулдаг дээрх сүм шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, хандив авах нь шашны хууль ёсны үйл ажиллагааны нэг хэсэг гэж үзэн, шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгдээд байна. Харин олон нийтийн зүгээс шашны тэрхүү урсгалыг эсэргүүцэж, үйл ажиллагааг нь хязгаарлах нь зөв хэмээн үзжээ.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2025/03/27
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2025/03/27
SADARTLA XUCHINDEX AX NART UILCHLI NAS TOOXGUI80955877
Зочин · 2025/03/27
SEKSYGR80955877
Зочин · 2025/03/27
Монголд ч бас эртхэн арга хэмжээ авахгүй бол дандаа л өнгөрсөн борооны хойноос болдог