"Виз найдвартай гаргана" хэмээн 600 гаруй иргэнээс 3-30 сая төгрөгийн төлбөр авч, нийт 3.5 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ
өчигдѳр
"Виз найдвартай гаргаж өгнө" гэх мэдээлэлд итгэж, эд мөнгө, сэтгэл санаагаараа хохирч байгаа асуудлыг Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас сэрэмжлүүллээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас "Виз найдвартай гаргана" хэмээн 600 гаруй иргэнээс 3-30 сая төгрөгийн төлбөр авч, нийт 3.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт хяналт тавин ажиллаж байгааг мэдээлэв.
Иргэдийн гадаад улс орон руу аялах, суралцах болон амьдрах сонирхол нэмэгдэхийн хэрээр энэ хүсэл дээр нь тулгуурласан визийн залилангийн хэргийн гаралт буурахгүй байгааг анхааруулсан юм.
Визийн залиланд өртсөн хохирогчид ихэвчлэн цахим сүлжээнд байршуулсан
- Оюутан сурагчдад сургалтын виз гаргана.
- Гэр бүлээрээ амьдрах боломжтой виз хурдан шуурхай, найдвартай гаргаж өгнө гэсэн мэдээлэлд итгэж хувь хүнтэй тохиролцож, улмаар урьдчилгаа төлбөр болгон мөнгөө шилжүүлэн хохирчээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Өнөбат хэлэхдээ "Визийн залилан, үл хөдлөх хөрөнгийн залилан, цахим залилан их үйлдэгдэж байна.
Визийн залиланд хохирохгүй байхын тулд юуг ойлгож мэдэх шаардлагатай вэ?
Аливаа улсын виз буюу сурах, зорчих, ажиллах энэ төрлийн визийг Монгол Улсын хүн, хуулийн этгээд гаргадаггүй. Үүнийг л хүн болгон маш сайтар ойлгох шаардлагатай.
Бодит байдал дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын ерөнхий газраас эрх олгогдсон хуулийн этгээдэд визийн материалуудыг бүрдүүлж, тухайн элчин сайдын яаманд зуучлах үйл ажиллагааг явуулдаг. Энэ байгууллагууд өөрсдөө зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа болохоос биш виз гаргах зөвшөөрлийг олгох үйл ажиллагааг явуулдаггүй" гэж сануулав.
ВИДЕО:
Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh