Энэ сард НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлнэ. Тиймээс 2025 оны нэгдүгээр улирлын төлбөрийн баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэх шаардлагатай болохыг Татварын ерөнхий газраас санууллаа.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог билээ.