Зөрчил гаргасан жолоочийн тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх ажиллагааны үеэр гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж байна
7 цагийн өмнө
Энэ оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэр бүхий цахим хаягаас “Ачилтын компанийн ажилчид бусдыг хэл амаар доромжилсон” гэх агуулга бүхий видео мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас уг үйлдлийг бүртгэлд авч, иргэн “Т”-ийн хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, харьяа дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс тухайн иргэний үйлдэлд энэ оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүгчийн шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн.
Иргэд та бүхэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг сахин мөрдөж, тээврийн хэрэгслийг замын зорчих хэсэг, явган хүний гарц, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй хэсэгт зогсоож, түр, удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгсэл болон явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг хүсье.
Зочин · 2 цагийн өмнө
ANUSN80955877