“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг маргааш өглөөнөөс олгоно гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдрийн Засгийн газрын хуралдааны  /205*04*09/ шийдвэр танилцуулах үеэрээ мэдэгдлээ. 

Мөн хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл мөнгийг хэрхэн авах тухай санал асуулга өнөөдөр хаагдах юм. Тодруулбал, иргэд Е-Mongolia аппликэйшнээр дамжуулан хувьцааны мөнгөө бэлнээр эсвэл Хөгжлийн санд хуримтлуулах, Хуримтлалын дансанд хадгалах сонголтын аль нэгд нь саналаа өгөх юм.

1072 хувьцаатай иргэн татварын дараах дүнгээр 93.499 орчим төгрөг авна.

Та эзэмшиж буй хувьцааныхаа тоог 266 төгрөгөөр үржихэд таны авах мөнгөн дүн гарах юм. Үүнээс ХХОАТ-ын 10 хувийн татвар суутгахыг анхаараарай. Жишээ нь:

  • Иргэн Б 1072 ширхэг хувьцаагаа бүтнээр нь эзэмшиж байгаа тул 285 мянган төгрөгийн ногдол ашиг авна. Гэхдээ ХХОАТ-ын 10 хувийг суутгаад иргэний дансанд очих мөнгөн дүн нь 256 мянга болох юм.
  • Иргэн Г 750 ширхэг хувьцаатай. Нэгж хувьцааг 266 төгрөгөөр үржүүлэхэд түүний авах ногдол ашгийн мөнгө 199,500 төгрөг болж байна. Үүнээс татварын 10 хувийг суутгаснаар иргэн Г-ийн дансанд 179 мянган төгрөг шилжих нь.
  • Иргэн А “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 222 ширхэг хувьцаа (сургалтын төлбөрт суутгуулсан, Засгийн газарт худалдсан тул) эзэмшиж байна. Түүний эзэмшиж буй 222 ширхэг хувьцааг нэгж хувьцааны үнэ болох 266 төгрөгөөр үржүүлэхэд түүний авах ногдол ашгийн мөнгө 59,052 төгрөг болж байна. Үүнээс 10 хувийн татвар суутгаад иргэн А-ийн дансанд 53 мянган төгрөг шилжих юм.
  • Иргэн Ж хувьцаа эзэмшдэггүй. Тиймээс тэр хувьцааны ногдол ашиг авахгүй.

Дашрамд дурдахад, зарим иргэдийн хувьд оюутан байх хугацаандаа сургалтын төлбөрөөрөө сольж арилжаа хийж байсан. Мөн 1072 хувьцаа өвлөгддөггүй, хөрөнгийн биржээр арилжаалагддаггүй учир нас барсан тохиолдолд хувь эзэмшигчээс хасагдаж байх зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгажээ.