Улаанбурхан өвчний өнөөдрийн нөхцөл байдлын мэдээллийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс танилцууллаа. 

Улаанбурхан нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.

Өнөөдрийн байдлаар 

  • Батлагдсан 516 
  • Эмнэлэгт 128
  • Гэрээр 12
  • Эдгэрсэн 376 
  • Сэжигтэй 35 
  • Хавьтал 10,503 

Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий Боловсролын Сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Тодруулах, лавлах зүйлийг 89016199, 75103100 утсанд хандаж авах боломжтойг ХӨСҮТ мэдээлэв.

 

 
Эх сурвалж: ХӨСҮТ