Ухрах үйлдэл хийх үедээ бага насны хүүхдийг мөргөж гэмтээсэн үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна
7 цагийн өмнө
Энэ оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Бага насны хүүхэд ухарч байгаа машины хаалганд цохиулаад толгойн баруун хэсэгтээ гэмтсэн” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Уг мэдээллийг шалгахад урьдчилсан байдлаар иргэн Д нь ухрах үйлдэл хийх үедээ явган зорчигч бага насны хүүхэд Б-г мөргөж гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд тус хэргийн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Мөн энэ сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт "Мотоциклын араар зорчиж явсан хүн унаж бэртсэн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад энэ оны гуравдугаар сарын 28-ны өдөр иргэн М нь Мустанг маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодож яваад зогсоох үйлдэл хийх үед ардаа зорчиж явсан бага насны хүүхдийг унагааж, гэмтээсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.
Энэ оны эхний 3 сарын байдлаар цагдаагийн байгууллагад хүүхэд өртсөн зам тээврийн осол 183 бүртгэгдсэн. Үүний улмаас 11 хүүхэд амь насаа алдаж, 198 хүүхэд гэмтсэн харамсалтай тоон мэдээлэл бүртгэгдээд байна.
Иймд жолооч та хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, ухрах үйлдэл хийх үедээ замын хөдөлгөөний дүрэмд заасныг мөрдөх мөн 10 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд тээвэрлэхгүй байж бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж, анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.
Зочин · 34 минутын өмнө
XUCHINDUULN XUSNG XN80955877
Зочин · 34 минутын өмнө
SHAALTSN80955877
Зочин · 5 цагийн өмнө
BOOBN XXNO80955877