Баянзүрх дүүргийн улсын байцаагч нар Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсийн даргын баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу  тус дүүргийн 45 аж ахуйн нэгж, байгууллагуудын холбогдох албан тушаалтан, иргэдэд Хүнсний худалдааны газарт мөрдөгдөж буй хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартын  хэрэгжилтийн талаар танхимын сургалт зохион байгуулна.

Энэ сургалтаар Хүнсний худалдааны үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн Газрын 2024 оны 420 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Салбарын хяналтын газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Стандартчилал, техникийн зохицуулалтын хэрэгжилтийн тухай хуулийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэх, зохистой дадал, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах, шошгололт, хадгалалт, түүнд тавигдах шаардлагын талаархи мэдлэг чадвар олгох, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, сэрэмжлүүлэг зөвлөмж, зөвөлгөө өгөх зорилготой.