Эрчүүд ээ, урт наслахын төлөө хичээцгээе
уржигдар
Өнөөдөр манай улсад эрэгтэйчүүдийн нас баралтын түвшин эмэгтэйчүүдтэй харьцуулахад өндөр байна. Үүнд архи, тамхины хэрэглээ болон янз бүрийн өвчлөл, амьдралын буруу хэв маяг зэрэг олон зүйл нөлөөлж байгаа.
Эрүүл мэндийн байгууллагын хийсэн нэгэн судалгаагаар Монгол эрэгтэйчүүдийн эрт нас барж байгаа гол шалтгаануудын нэг нь зүрх судасны болон хорт хавдрын өвчлөл эзэлж байгаа аж.
Мөн улсын хэмжээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүс гуурсан хоолой, уушгины хорт хавдраар нас барж байгаагийн 78 хувь нь эрэгтэйчүүд. Энэ нь юуг хэлж байна гэхээр Монгол эрчүүдийн дунд aрхи, тамхины хэрэглээ асар их байгаа нь дээрх өвчлөлөөр өвдөх гол шалтгаан болдог байна. Мөн үүний зэрэгцээ эрчүүдийн хувьд зам тээврийн осол, ажлын байрны осолд орж нас барах нь их байдаг. Жил бүр ийм шалтгааны улмаас олон мянган эрэгтэйчүүд нас барсаар байна. Тиймээс эрчүүддээ хандаж хэлэхэд амьдралын зөв дадал хэвшлийг суулгаж, өвчлөхөөс өмнө эмчлүүлэхийг илүүд үзэж “Эрт илрүүлэг” арга хэмжээнд хамрагдах шаардлагатай юм.
Мөн өнөөдөр Монголд эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64.9, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 74.3 жил байна. Өөрөөр хэлбэл энэ дундаж наслалтын зөрүү нь 9.4 жил бөгөөд энэ нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 2.5 дахин өндөр үзүүлэлт юм. Архидалт Монгол эрэгтэйчүүдийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болсон.
Зарим судалгаанаас үзэхэд Монгол эрэгтэйчүүдийн 39.7 хувь нь архины хамааралтай байгаа бөгөөд энэ нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад 2.5 дахин их гэсэн үг. Тэр үүднээсээ архи, тамхины хэрэглээ нь элдэв өвчний эх үүсвэр болж, Монгол эрэгтэйчүүд цэл залуугаараа нас барж байна. Түүнчлэн янз бүрийн тохиолдлоор нас барж буй эрэгтэйчүүдийн тоо ч эмэгтэйчүүдийнхтэй харьцуулахад хамаагүй өндөр. Иймээс ч төр засгаас Монгол эрчүүдийнхээ эрүүл мэндэд яаралтай анхаарал хандуулж, тэдний төлөө санаа тавих цаг аль хэдийн иржээ. Хэрвээ энэ тал дээр төр засгаас яаралтай анхаарлаа хандуулахгүй бол улс орны гал голомт болсон эрчүүдийн маань тоо цөөрч энэ нь ирээдүйд манай улсад нөхөж болшгүй гарз хохирол учрах болно. Нөгөөтэйгүүр хамгийн гол нь эрчүүд маань өөрсдөө урт наслахын төлөө хичээх нь чухал юм.
Н.Отгонбаатар
Зочин · өчигдѳр
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · уржигдар
SEKSY XUSEMJLDEG NZ AMRAG BLNO80955877
Зочин · уржигдар
XUCHINDEX ERD TAALAMJTAI SEKSDX80955877
Зочин · уржигдар
XUSSEN SEKSY AXTAI TSAGG UILCHLEED80955877
Зочин · уржигдар
DYRTAI SEKSYG BAIRLALAAR80955877XUSNEER
Зочин · уржигдар
SEMSEER UILCHLN80955877ANUSDN
Зочин · уржигдар
SERELN XANMAAR YDAANR SEMSDI80955877
Зочин · уржигдар
URN SHNGENE AMSI80955877BOOWN GOE XXNO