Улаанбурхан өвчний хавьтал 11539 иргэн байна
5 цагийн өмнө
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний талаарх /2025.04.22/ нөхцөл байдлын мэдээг танилцуулжээ. Өнөөдрийн байдлаар тус өвчний 688 тохиолдол батлагдсан байна. Үүнээс 158 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа бол гэрээр 3 хүн эмчлүүлж байгаа ажээ. Харин 498 хүн эдгэрчээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байна. Тухайлбал, 10-14 насны хүүхдүүд хамгийн их тусч байгаа ажээ. Улаанбурхан өвчний хавьтлын 11539 иргэн байна.
Тиймээс иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Зочин · 5 цагийн өмнө
ANUSN80955877BOOBN YDAANR XXN XALYYTSTAL