Нийслэлийн нэгэн сургуулийн бага ангийн сурагч охиныг аав нь зодсон гэх мэдээлэл гарсан.

Энэ хэргийн мөрөөр цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ тухай ЦЕГ “Хүүхдийг хамгаалах байранд авч аюулгүй байдлыг хангасан. Уг асуудлыг шуурхай шалгаж шийдвэрлэхээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна” гэв