Тавдугаар сарын 15-наас дулааны шугамын засвар эхэлж, халуун ус хязгаарлах ХУВААРЬ
5 цагийн өмнө
"УБДС" ТӨХК-аас дулааны шугам, тоноглолд энэ зун засвар хийх хуваарийг баталжээ.
Улаанбаатар хотын айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалт тавдугаар сарын 15-наас зогсож, засварын ажил эхэлнэ.
Дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил 2025 оны тавдугаар сарын 15-наас эхэлж, наймдугаар сарын 20-нд дуусах хуваарьтай байна.
Тус компаниас гаргасан хуваарийн дагуу тодорхой байршлуудад хэрэглээний халуун усыг хязгаарлах аж.
Тухайлбал тавдугаар сарын 15-29-ний хооронд 2, 3, 4, 6-р Бичил хороолол, ТБД андууд, Гранд плаза, Кёзүшюзан тауэр орчимд засвар хийгдэхээр байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ ХУВААРЬ: