Таван шараас Саппоро хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажил наймдугаар сарын 25-нд дуусна
3 цагийн өмнө
Таван шараас төв лабораториос Офицеруудын ордон хүртэлх явган хүний замын хавтанг байгалийн чулуун болгох ажил эхэлжээ.
Энэ талаар бүтээн байгуулалтыг гүйцэтгэгч "Бадрах-Инженеринг" ХХК-ийн авто замын инженер Э.Энхтүвшин “Таван шарын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажил эхэлсэн.
Явган замыг нийт 28 мянган ам.метр талбайд хийхээс 10 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Шинэчилж буй чулуун хавтанг стандартын дагуу, явган хүн зорчиход хүртээмжтэйгээр дөрвөн метрийн өргөн хийж байгаа юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж хөтөч хавтанг Таван шарын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл хийнэ. Энэ хэсгийн ажлыг наймдугаар сарын 25-нд бүрэн дуусгана” гэлээ.
Энэ онд явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайн тохижилтод ₮32 тэрбумыг нийслэлийн төсвөөс зарцуулна.
Зочин · 3 цагийн өмнө
TSAGN SEKSDN80955877