ХУВААРЬ: Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тавдугаар сарын 20-нд олгоно
14 цагийн өмнө
Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар(ХХЕҮГ)-аас энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа.
Уг хуваарийн дагуу хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу 100,000 төгрөгийг энэ сарын 20-нд олгоно. Мөн хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ энэ сарын 15-нд, эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг энэ сарын 20-нд өгөх юм байна.