Хүннү хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна
14 цагийн өмнө
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Хөшигийн хөндийд 31.5 мянган га талбайд 150 мянган хүний суурьшилтай Хүннү хотыг байгуулж буй.
Уг бүтээн байгуулалтын хүрээнд 127.4 км авто зам, 3,000 метр.куб ариутгах татуурга, 12 мянган ам.метр ногоон барилга, цахилгааны хангамж, мэдээлэл холбооны шилэн кабель татах, үерийн хамгаалалтын далан байгуулах, газрын гүний дулааныг нэвтрүүлэх ажлуудыг судлан, үе шаттай хэрэгжүүлж байгаа аж.
НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр өнөөдрийн байдлаар тус хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлууд 30-70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд нийслэлийн төсвөөс 2025 онд авто замын зураг төсөв гаргах, газрын гүний дулааныг судлах, цэвэрлэх байгууламжийн ажилд хөрөнгө оруулжээ.
Хүннү хотын суурьшил бий болсноор 80 мянган ажлын байр бий болж, Засгийн газар, яам агентлагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их, дээд сургууль, оюутны хотхон, тээвэр ложистикийн нэгдсэн төвийг байгуулах юм байна.
Түүнчлэн Багахангай өртөөнөөс салаалж, Хүннү хот, Шувуун фабрик чиглэлд явах Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтыг энэ сард эхлүүлсэн. Ингэснээр Хүннү хотод тээвэр ложистикийн нэгдсэн төвийг 1,019 га талбайд барихаас 400 га талбайд тээвэр ложистикийн бүсийг байгуулахаар төлөвлөжээ.
Шинээр байгуулагдаж байгаа тус хотын татварын 80%-ийг Улаанбаатар хотын захиргаа, 20%-ийг Төв аймаг авна гэж хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн билээ.
Зочин · 11 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 14 цагийн өмнө
SEXSDI80955877