Барилгачид, зуслан хашаандаа амины орон сууц барьж буй иргэдэд зориулан БАРИЛГАЧИН худалдааны төв барилгын бүх төрлийн материалд 10-50 хувийн хямдралтай худалдааг 2025 оны 5-р сарын 8-наас 22-ныг хүртэл зохион байгуулж байна. 

Энэхүү урамшуулалт үйл ажиллагаа нь бүтээн байгуулалтын ид үе эхэлж буй энэ цаг үед хэрэглэгчдийн зардлыг хэмнэх, барилгын чанартай, баталгаат бүтээгдэхүүнийг хүртээмжтэй үнээр нийлүүлэх зорилготой юм.

“Барилгачин” худалдааны төв нь 10.000 м2 худалдааны төв, агуулахын барилгыг ашиглалтад оруулсан ба  Улаанбаатар хотын түгжрэлгүй бүсэд, том оврын ачааны машин ямар ч хязгаарлалтгүй тээвэрлэдэг баруун бүс Сонсголонд байрладгаараа давуу талтай. 

Тус төвд 200 гаруй ААН байгууллагын, 5,000 гаруй нэр төрлийн барилгын материал нэг дор төвлөрсөн байдаг. Үүнд:

  • Барилгын үндсэн хийцийн материал
  • Дотор, гадна засал чимэглэл
  • Сантехник, халаалт, агааржуулалт
  • Цахилгаан, гэрэл
  • Багаж, тоног төхөөрөмж

зэрэг бүх төрлийн барилгын материал байна. 

Та бүхнийг “Барилгачин” худалдааны төвд  2025 оны 5-р сарын 8-наас 22-ны өдрүүдэд хүрэлцэн ирж, 10% - 50% хямдралтай үнээр хэрэгцээт бараа материалуудаа авахыг урьж байна!

Хаяг: Баянгол дүүргийн 20-р хороо, Сонсголон, “БАРИЛГАЧИН” худалдааны төв

 Ажиллах цагийн хуваарь: 7 хоногийн 7 өдөр 10 цагаас 19 цаг хүртэл үйлчилж байна.

 Холбоо барих: 7766-2277, 9400-1171