З.Санждоржийг гадаадын тагнуулын байгууллагатай хамтарсан гэж үзэн 9 жил 6 сар хорих ял оноов
3 цагийн өмнө
"Монголын бурхан шашинтны шинэ төв"-ийн тэргүүн З.Санждорж болон иргэн Д.Бямбажав нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд даваа гарагт хэлэлцэн шийдвэрлэжээ.
З.Санждорж, Д.Бямбажав нарыг одоогоос нэг жилийн өмнө тагнуулын байгууллагаас баривчилсан байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 19.4.1 буюу гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэдэг үндэслэлээр шалгажээ.
Улмаар дээрх хоёр иргэнийг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, З.Санждоржид есөн жил зургаан сар, Д.Бямбажавт есөн жил хорих ял оноосон байна.
19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Зочин · 7 минутын өмнө
UILCHLN80955877
Зочин · 2 цагийн өмнө
TSAGN SEKSDMR80955877
Зочин · 2 цагийн өмнө
BOOBN XUSNEER XXNO80955877ANUSN