Г.Отгонтамир: Тавдугаар сарын 24-нд 06:00-18:00 цагийн хооронд тодорхой замуудын хөдөлгөөнийг хязгаарлана
3 цагийн өмнө
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг 2025 оны тавдугаар сарын 24-ний өдөр зохион байгуулна. Марафоны үеэр замын хөдөлгөөнийг хаах талаар өнөөдөр/2025.05.14/ мэдээллээ.
Энэ тухай Тээврийн Цагдаагийн Албаны/ТЦА/ Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир "Жил бүрийн автомашингүй өдөр, Улаанбаатар марафон гүйлтийн үеэр цагдаагийн байгууллагаас олон нийтийн болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүргээр ажилладаг.
Тавдугаар сарын 24-ний Бямба гарагт 06:00-18:00 цагийн хооронд автомашингүй өдөр, марафон зохион байгуулагдана. Цагдаагийн байгууллагаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, тодорхой гудамж, замуудад хязгаарлалт тогтооно.
Хязгаарлалтын хугацаа 06:00-18:00 цагийн хооронд учраас хамгаалалтад орсон гудамж, зам талбайгаас иргэд "Машинаа гаргая, одоо явчихъя" гэсэн санал хүсэлтийг жил бүр гаргадаг. Тиймээс тээврийн хэрэгслээ урд өдөр нь марафоны маршрутаас өөр зогсоолд байршуулахыг зөвлөе.
Автомашингүй бүсэд цахилгаан мотоцикл, унадаг дугуйтайгаар оролцож бага насны хүүхдийг мөргөж гэмтээсэн тохиолдлууд бүртгэгдэж байсан тул цахилгаан хөдөлгүүртэй хэрэгслийг оруулахгүй.
Түүнчлэн иргэд хязгаарлалтын бүсэд тээврийн хэрэгслээ орхиод явдаг. Орой 18:00 цагийн үед хөдөлгөөн нээхээр утасны дугаар нь холбогдохгүй болчихдог тул уг асуудлыг онцгойлон анхаараарай гэж хэлье" гэв.
Цагдаагийн байгууллагаас иргэдийг марафонд идэвхтэй хамрагдахыг уриаллаа.
Гүйлтийн маршрут:
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
Зочин · 2 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh