"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-аас энэ зун дулааны шугам, тоноглолд засвар хийх хуваарийг баталсан. Дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил тавдугаар сарын 15-наас эхэлж, наймдугаар сарын 20-ны өдөр дуусах хуваарьтай байна.

Өнөөдрөөс буюу тавдугаар сарын 15-наас эхлэн тавдугаар сарын 29 хүртэл 14 хоногийн хугацаанд дараах байршилд халуун ус хязгаарлаж, засвар хийхээр болжээ.

МҮОНТВ, Гандан, ТБД Андууд, 2, 3, 4-р хороолол, VI бичил хороолол, Төв гандан, Эх нялхас, UB Palace, БГД-ын цагдаа орчмын айлуудын халуун усыг хязгаарлана.