Хүн тээвэрлэх журам зөрчсөн жолоочийг 50,000 төгрөгөөр торгожээ
5 цагийн өмнө
Олон нийтийн цахим сүлжээнд энэ сарын 10-ны өдөр Тоёота Алфард загварын тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байхад зорчигчид машины цонхоор гарч байгаа бичлэг нийтлэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас асуудлыг бүртгэлд авч шалгахад Тоёота алфард загварын тээврийн хэрэгслийн жолооч Э нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 45 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
Иймд жолооч Та бүхэн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо зорчигчдын аюулгүй байдлыг хангах бүхий л арга хэмжээг авч, учирч болох эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.
Зочин · 5 цагийн өмнө
ANUSN80955877XUSNEER