Иргэдийн нэг хэсэг нь насаараа шударгаар НДШ төлдөг. Нөгөө хэсэг нь хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэрт гардаг нь шударга ёсонд нийцэхгүй байна
2025/05/22
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлахыг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Тэтгэврийн тогтолцооны тэнцвэртэй байдал, жендэрийн асуудал байна. Манай улсын иргэдийн дундаж наслалт 72. Эрэгтэй эмэгтэй хүмүүс дунджаар 10 насны зөрүүтэй байдаг. Ингээд харахаар эмэгтэйчүүд 56, 57-той тэтгэвэрт гараад 20 жил орчим тэтгэвэр авч байна. Эрэгтэйчүүд 66, 67 насална гэхээр таван жил тэтгэвэр авна. Жендэрийн асуудал нь эрх тэгш байхыг илэрхийлдэг.
Олон улсад эрэгтэй эмэгтэй хүмүүс иймэрхүү ялгаатай байдаг жишиг бий юу. Үүнд мэдээлэл өгөөч" гэв.
Түүний асуултад Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "УИХ дээр удахгүй Нийгмийн даатгал болон тэтгэврийн бодлого, хууль эрх зүйн шинэчлэлээ хийхээр оруулж ирнэ. Тэтгэврийн шинэчлэл гэдэг нь үндсэн хоёр зүйлийг дагуулдаг. Нэгдүгээрт тогтолцооны шинэчлэл. Манайх одоогоор нэг давхаргат тэтгэврийн тогтолцоотой. Ажилласан жил, төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээсээ уялдуулж тэтгэврээ тогтоолгодог.
Бидний шинээр санал болгож буй тогтолцоогоор олон давхаргат тэтгэврийг нэвтрүүлэх юм. Суурь тэтгэвэр, одоогийн шимтгэлд суурилсан тэтгэвэр, хувийн тэтгэврийн тогтолцоог оруулж ирнэ. Одоогийн хуульд хагас хуримтлалын тогтолцооны элементийг оруулсан. Цаашдаа хагас хуримтлалын тогтолцоонд алхам алхмаар шилжихэд иргэдэд ирээдүйд үүсэх амьжиргааны баталгааг яаж хангах вэ гэдэг зүйл бий.
Нөгөө талдаа мэргэжлийн хэллэгээр параметрийн шинэчлэл гэж ярьдаг. Энэ нь хэдэн насанд тэтгэвэрт гарах, тэтгэвэр гарахад хэдэн жил хэрэгтэй, төлсөн нийгмийн даатгалын шимтгэл нь ямар хэмжээнээс тэтгэвэр тооцогдох ёстой вэ гэдэг тохируулгыг хийдэг.
Бид 2018 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэл төлж буй иргэдийн тэтгэврийн насыг жил бүр гурван сараар нэмж яваад байгаа. Гэтэл харамсалтай нь хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарч буй иргэдийн нас нэмэгдэхгүй яваад байна. Тэгэхээр иргэдийн нэг хэсэг насаараа шударгаар нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Нөгөө хэсэг нь шударга төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс үүссэн тэтгэврийн сангаас хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарч байгаа нь ачаалал үүсгэж, шударга ёсонд нийцэхгүй байна.
Өнөөдрийн байдлаар хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу олон хүүхэдтэй гэдгээр тэтгэвэр гарч буй ээжийн тоо 110 мянгад хүрсэн. Тэтгэвэр тогтоолгож буй хүмүүсийн 47 хувь хөнгөлөлттэй нөхцөлөөр гарч байна.
Дэлхийн улс орнууд энэ асуудлыг зохицуулдаг. Дундаж наслалт, тэтгэвэрт гарснаас хойш хэдэн жил тэтгэвэр авч буй дээр нэлээд зохицуулалт хийдэг. Монгол Улсад үүсээд буй насжилт, тэтгэврийн сангийн ачааллыг шийдвэрлэх шаардлагатай" гэв.
Зочин · 2025/05/25
SAWI80955877
НАРАН · 2025/05/25
Mиний хувьд 34 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Гэтэл сүүлд гарсан зарим нэг хүмүүсийн тэтгэвэр биднээсээ өндөр байгаа нь гайхмаар... Сүүлд гарсан цэвэрлэгчийн тэтгэвэртэй ойролцоо байгааг ойлгохгүй л бгаа. Ямар аргачлалаар бодоод гаргаад байгаа нь сонин бна.
ИРГЭН · 2025/05/23
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛАА 43 ЖИЛ ТАСРАЛТГҮЙ ӨНДӨР ЦАЛИНГААСАА ТӨЛСӨН. ОДОО КОМПЬЮТЕР- ТОМОГРАФ 360 МЯНГААР АВАХУУЛААД ДАРАЛТЫН САХАРЫН ЭМЭЭ ӨӨРӨӨ ТӨЛӨӨД Л ЯВЖ БАЙНА. ДАРАЛТНЫ ЭМ ЧАНАР МУУТАЙ НЬ ХӨНГӨЛӨГДДӨГ. ЗҮРХНИЙ ЭМ САХАРЫН ЭМ НЬ ХӨНГӨЛӨЛТ БАЙГАА БОЛОВЧ ЭМ НЬ ЭМИЙН САНГААР БАЙХГҮЙ ,БАЙГАА НЬ ХӨНГӨЛӨЛТГҮЙ. ЦАГТАА ТАТВАР ТӨЛӨХГҮЙ ӨӨРӨӨ МӨНГӨӨ ХУРААЖБАЙСАН БОЛ ГЭЖ БОДОГДОХ ЮМ.ГЭТЭЛ АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ ХҮМҮҮС ЯГ НАДТАЙ АДИЛ ЗАРИМ ХӨНГӨЛӨЛТИЙГ ЭДЛЭЭД Л ЯВАХ ЮМ. МИНИЙ ТӨЛСӨНТАТВАРЫГ АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ БУЮУ БАГА ХУГАЦААНД ХИЙСЭН ХҮМҮҮСТ ЯАГААД ХУВААГААД ӨГӨӨД БАЙДАГ ЮМ БЭ . ЭНЭ ЧИНЬ ШУДРАГА УУ?ЛУЙВАР УУ? ЗҮҮНИЙ ҮЗЭЛ ГЭЖ ЁСТОЙ АРД ОЛНЫ НЭГ ХЭСГЭЭР НӨГӨӨДХИЙГ НЬ ТЭЖЭЭГЭЭД ЭНЭРЭНГҮЙ ХҮНЛЭГ НИЙГЭМ ГЭЭД НЭР ХҮНД ОЛООД СОНГУУЛЬД ЯЛААД. ҮНЭНДЭЭ ЭНЭ БОЛ ДЭЭРЭМ
Зочин · 2025/05/23
Үнэн. Бодитой тооцоо судалгаа хийхгүй хийсвэр шийдлээр тэтгэвэрт гаргаад байгаа. 47% байж болохгүй өндөр хувь байна. Зас шинэчил өөр яах юм.
Зочин · 2025/05/23
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна.GMAIL.COM GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн.
DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@
Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@
Зочин · 2025/05/22
SHAALTSMAAR XUSEED SEKSDI80955877
Зочин · 2025/05/22
DYYDLGN XALYYN SEXSYGEER80955877
Зочин · 2025/05/22
EZEMDUULEED SHAALGAAD SEKSDEED80955877
Зочин · 2025/05/22
URN SHINEGENE AMSAAD XUCHINDUULEED80955877TSAGAAR
Зочин · 2025/05/22
SEXSYGR AJIL XN ANUSDAAD BOOB XXOOD80955877