Л.Алтангэрэл: Сэлбийн үерийн далан зургаадугаар сарын 30-нд дуусна
3 цагийн өмнө
Сэлбэ голын үерийн далангийн бетон ирэх сарын 30-нд дуусгаж, тохижилтын ажлыг хийхээр төлөвлөсөн болохыг албаны хүн хэлэв.
Энэ тухай УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл "Сэлбэ голын үерийн хамгаалалтын байгууламжийг барих ажлыг "Билгүүн Монгол" констракшн гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газар хяналт тавьж байгаа юм.
Сэлбийн 1,400 метр үерийн хамгаалалтын далангийн бетон хийцийг зургаадугаар сарын 30-нд дуусна. Үүний дараа гадна болон дотор тохижилтыг зэрэг хийх юм. Уг тохижилтыг Хот төлөвлөлт, судалгааны газраас гаргасан зургийн дагуу хийнэ.
Одоогийн байдлаар 240 метр далангийн ажил үлдсэн бөгөөд сарын дотор бүрэн дуусна. Голын овоолсон шороог эхнээс нь тэгшилж, зайлуулж, шавар шавхайгүй болгож байгаа. Бетон хийц цутгахын тулд уснаас хамгаалж шороон овоолго хийсэн нь таагүй байдал үүсгэсэн" гэлээ.
Тохижилтын тухайд Сэлбэ голын эргээр иргэд амарч суух усны урсцын тохируулгатай, ногоон байгууламж, хоёр даланг холбосон гүүрэн байгууламж, явган болон дугуйн зам тавихаар зураг төсөлд тусгажээ. Харин авто замгүй баригдахгүй аж.
Зочин · 3 цагийн өмнө
SEXSDI80955877