Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагуудын ажил өнөөдрөөс 07:00 цагт эхэлж, 16:00 цагт тардаг болж байна. Уг зохицуулалт 2025 оны наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжилнэ.

НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс лавласнаар Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүд/НҮНТ/ ч дээрх цагийн хуваарийн дагуу буюу 07:00-16:00 цагийн хооронд ажиллах юм байна.

Нэгдсэн төвүүд 632 нэр төрлийн үйлчилгээг есөн дүүргийн болон орон нутгийн иргэдэд харьяалал харгалзахгүй үзүүлдэг бөгөөд зургаан салбартай.

  • Баянзүрх дүүрэг, Дүнжингарав салбар /7575-1200/
  • Сонгинохайрхан дүүрэг, Драгон салбар /7577-1200/
  • Хан-Уул дүүрэг, Мишээл салбар /7585-1200/
  • Баянгол салбар /7505-1200/
  • Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуу салбар /7510-1200/
  • Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв салбар /7585-1300/ 
  • үйл ажиллагаа явуулж байгаа билээ.