МБҮА ТББ-ын гишүүн байгууллагуудад татвар, санхүүгийн хууль тогтоомжийн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулахад хамтран ажиллана
өчигдѳр
МБҮА ТББ нь салбарын хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийх, олон улсын барилгын гэрээний зарчимд нийцүүлэн нэвтрүүлэх, барилгын салбарт сайн засаглалыг бий болгох, Гишүүн компаниудын компаниудын засаглал, өрсөлдөх чадварыг сайжруулах, мэргэжилтний ур чадварыг дээшлүүлэх, шинэ дэвшилтэт технологи, ноу-хауг нэвтрүүлэн нутагшуулах тогтолцоог бүрдүүлэх замаар салбарын чадавхыг сайжруулан хөгжүүлэх чиглэлд Гишүүн байгууллагуудаа байнга дэмжин, хамтран ажилладаг бөгөөд энэ ажлын хүрээнд 2025.06.02-ны өдөр МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирал Г.Батсүх Татварын Хөгжил Дэвшил Холбоо ТББ-ын Тэргүүн Б.Ганболд нар хамтран ажиллах санамж бичгийг зурлаа.
Ингэснээр МБҮА ТББ нь Гишүүн байгууллагууддаа татвар санхүүгийн хууль тогтоомжийг сурталчлах, НББОУС, СТОУС-ыг хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх чиглэлээр мэдлэг, мэдээллийг өгөх юм. Мөн байгууллагын татварын хяналт шалгалтын үед зөвлөгөө өгөх, Татварын хэрэг маргаанд Татварын алба, Маргаан таслах зөвлөл, Шүүхийн байгууллагад төлөөлөх гэх мэтэд зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллах юм.
Зочин · өчигдѳр
SEKSEER XUCHINDEX ERTEI XUSNG SADARLI80955877
Зочин · өчигдѳр
2ERTEI ANUSN SEXSYGEER ALNI SEKSEER BOOW XXOOD80955877