Автобусны буудлыг карман зогсоолгүй болгосон зам дагуух борооны ус зайлуулах зургаан шүүрт худгийг шилжүүлж байна
уржигдар
Нийслэл хотын Энхтайвны өргөн чөлөө буюу Саппорогоос Офицеруудын ордон хүртэлх авто замыг хажуугийн зогсоолгүй болгоод буй.
Ингэхдээ автобусны 22 буудлын зогсоолд явган хүний зам тавих бол автомашины зогсоолыг ногоон байгууламж болгож тохижуулна гэж албаны хүн мэдээлсэн юм.
Харин эдгээр хажуугийн зогсоолын заримд нь борооны ус зайлуулах шугамын шүүрт худаг байгаа аж.
Энэхүү шүүрт худгуудыг хэрхэх тухайд Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас тодруулахад "Автобусны буудлыг карман зогсоолгүй болгосон авто зам дагуу борооны ус зайлуулах зургаан шүүрт худаг бий. Шүүрт худгуудыг шилжүүлэх ажлыг гүйцэтгэж байна.
Таван шүүрт худгийг шилжүүлсэн, үлдсэн нэгийг шилжүүлэх ажил үргэлжилж байна" гэв.
Саппорогоос Офицеруудын ордон хүртэлх автобусны 22 буудлыг хажуугийн зогсоолгүй болгосон бөгөөд өнөөдрийн байдлаар явган хүний зам тавих ажил 25 дугаар эмийн сан, Ленин клубийн урд талд үргэлжилсээр байна.
Зочин · 4 цагийн өмнө
Автобус кармай зогсоолд хүнээ буулгаж суулгаж байх хугацаанд 1 дэх эгнээгээр автомашинууд явж бага ч гэсэн түгжирэл саарч байх блаа ,Ямар их мэдэгч ийм шийдвэр гаргадаг бн аа
Dd · өчигдѳр
Mash zuv shiidver gej bodoj baina Yavgan zam urges England Haltuurchid zogsoh bolomjgui bolno Uunees iluudehgui yaah ve?
Зочин · өчигдѳр
80955877
Зочин · өчигдѳр
ANHSDI80955876M7