МУГЖ Уртнасангийн Уранчимэг буюу Урнаа гэх авьяаслаг бүсгүйг урлагт дурладаг хүн бүр андахгүй ээ. Тэрбээр дунд сургуулиа төгсөөд СУИС-д шалгуулсан ч тэнцээгүй учраас дөрвөн жил мэргэжлийнхээ мөн чанартай танилцан, суралцаж яваад дахин шалгалт өгч  СУИС-д орон 1998 онд  жүжигчний ангийг төгссөн гэдэг. 

Үүнээс хойш Улсын драмын эрдмийн театраар овоглуулж эхлэснээс хойш Ч.Ойдов “Далан худалч”- Пагма, А.П.Чехов“Цахлай” –Заречная,  Ф.Шиллер “Хар санаа хайр сэтгэл”-Луйза, С.Жаргалсайхан “Шөнө дундын бүжиг”-Шубира, Ц.Балдорж “Шөнө амталсан нулимс”-Чимгээ, К.Манье “Нүцгэн дурлал” – Мари,   А.Себастян “Нэргүй од” – Мона,   В.Хюго “Парисын дарь эхийн сүм” – Эсмеральдина, “Би эр хүнд хайртай” драмын жүжиг, “Тамгагүй төр”, “Ээжээ би танд хайртай”, .“Би ч гэсэн жаргахыг хүсч байна” жүжиг, “Би хүсэхгүй байна” жүжиг,Тэнгэрийн хүү жүжигт бага хатан Шунхуй зэрэг дүрүүдийг бүтээж үзэгч олондоо хүргэжээ.
Түүний  хамгийн залуу дүр нь  "Хар санаа ба хайр сэтгэл" жүжигийн 16 настай охин буюу Шиллерийн дүрийг бүтээсэн байдаг.

                            

Тэрбээр СТА Д.Ганцэцэг, залуу жүжигчин А.Ганчимэг нартай хамтран “G.U.G” нэртэй уран бүтээлийн нэгдэл байгуулан “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киног бүтээн үзэгчдийн хүртээл болгож “Mongolia academy awards 2014” наадмын шагналын эзэд болсон билээ. Эгч дүүсийн дараагийн дэлгэцийн бүтээл нь "Зүрхээр наадагч" бөгөөд кино зохиолыг СТА жүжигчин А.Ганчимэг бичсэнээ дуулгасан.

                             

Кино группийн хамт олон өдгөө зураг авалтаа эхэлсэн ид ажиллах эрч хүчээр дүүрэн хөдөлмөрлөж яваа аж. Нэг баг болон хамтран ажиллаж буй тэд "монита" зарлажээ. Жүжигчин У.Уранчимэгт монитагаас нь анхны бэлгээ илгээж, түүний сэтгэлийг ихэд хөдөлгөөд авсан гэнэ шүү.

Д.Ана