Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 10,000-ыг давлаа
7 цагийн өмнө
Үүнээс хойш бараг таван сарын хугацаанд батлагдсан тохиолдлын тоо 10,000-ыг давлаа. Тодруулбал 2025 оны зургаадугаар сарын 27-ны байдлаар улаанбурхан өвчний 10,065 тохиолдол батлагдаад буйг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс мэдээллээ.
Одоогоор 8,405 нь эдгэрч, эмнэлэгт 646, гэрээр 1,014 хүүхэд эмчлүүлж байна. Харамсалтайгаар долоон хүүхэд дээрх өвчний улмаас эндсэн юм.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн биеийн байдлыг эрэмбэлбэл:
- хөнгөн 65
- дунд 538
- хүнд 40
- нэн хүнд гурав байна.
Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг есөн сар болон хоёр настайд товлолын дагуу хийдэг. Гэхдээ өвчний нөхцөл байдлаас шалтгаалж 6-8 сартайд нь хийх шийдвэрийг Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-наас гаргасан. Түүнчлэн улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор ХӨСҮТ зургаадугаар сарын 28, долдугаар сарын 5-ны Бямба гарагт ажиллахаар болоод буй.
Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдүүдийнхээ дархлаажуулалтын мэдээллийг нягталж, вакцинд дутуу хамрагдсан байвал яаралтай өрх, сумынхаа эрүүл мэндийн төвд хандаж нөхөн дархлаажуулалтад хамрагдах боломжтой.
Зочин · 5 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh