Улаанбурханы товлолт дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй хүүхдүүдийн гэрт нь очиж вакцин хийнэ
6 цагийн өмнө
Улаанбурханы нөхцөл байдалтай холбоотойгоор дархлаажуулалтыг эрчимжүүлэхээр болоод байна.
Энэ талаар Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар(НЭМГ)-ын Нийтийн эрүүл ахуй, халдвар өвчний хэлтсийн дарга З.Болормаа дэлгэрэнгүй танилцууллаа.
Тэрбээр "Улаанбурхан өвчний товлолт дархлаажуулалтад хамрагдах ёстой 0-15 насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, одоогийн өвчлөлийн 6 хувийг эзэлж байгаа товлолт дархлаажуулалтын нас нь болоогүй буюу 6-8 сартай хүүхдүүдэд нэмэлт дархлаажуулалт хийх ажил үргэлжилж байна.
Дархлаажуулалтыг эрчимжүүлэх ажил зургаадугаар сарын 23-наас долдугаар сарын 9-нд явагдана. Нөхөн болон нэмэлт дархлаажуулалтыг дүүрэг, өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд хийж буй.
Хоёр тунгаа бүрэн хийлгэж байж улаанбурханаар өвчлөх эрсдэлээс сэргийлэгдэх боломжтой.
Хүүхдийнхээ дархлаажуулалтын мэдээллийг и-Монголиагийн лавлагаанаас шалгаарай. Мөн ягаан дэвтрээ шалгах хэрэгтэй. Хэрэв ягаан дэвтэрт вакцин хийлгэсэн тухай бичигдсэн ч и-Монголиад байхгүй бол өрх, дүүргийн эрүүл мэндийн төвдөө аваачин улаанбурханы вакцинд хамрагдсан гэж дархлаажуулалтын цахим бүртгэлд бүртгүүлэхийг хүсэж байна.
Хэрэв и-Монголиад бүртгэгдээгүй, ягаан дэвтэрт тэмдэглэгээ байхгүй бол өрх, дүүргийн эрүүл мэндийн төвдөө очиж дархлаажуулалтад хамрагдана уу.
Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээрх хугацаанд хоёр багаар ажиллаж байгаа. Нэг баг нь өрхийн эрүүл мэндийн төвд дээрээ уртасгасан цагаар ажиллаж байна.
Хоёр дахь баг нь явуулын баг. "Хаалганаас хаалганд" арга хэмжээгээр товлолт дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүдийн нэрийг бүх өрхийн эрүүл мэндийн төв дээр гаргасан байгаа. Энэ дагуу өрх өрхөөр дархлаажуулалт хийж байгаа" гэв.
Зочин · 5 цагийн өмнө
BOOBN DYRAAR XXNO80955877VANXANDI
Зочин · 5 цагийн өмнө
ANUSDN80955877
зочин · 5 цагийн өмнө
Балиар юмнууд мөнгө хусах, идэх гээд их худлаа солиорч байх шив, ковид өөр юу билээ их мөнгө, эд зүйл завшаад хандаггүй юм уу, өөрсдөө эмийн бизнес хийгээд сурчихсан гарууд байж ...