Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ
18 цагийн өмнө
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийт 139 чиглэлд 975 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана. Иргэдэд нээлттэй гурван зогсоол буюу Мишээл сити, Дүнжингарав худалдааны төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолтой уялдуулан долоодугаар сарын 11, 12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл Мишээл сити, Дүнжингарав худалдааны төвөөс богино эргэлтийн хоёр чиглэлд 8 автобус, Давааны зөрлөгөөс Хүй 7 худаг /Морь барианы газар/, Авто зогсоолоос Хүй 7 худаг хүртэл нийт 4 автобус иргэдэд 08:00-22:00 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчилнэ.
Баяр наадмын өдрүүдэд үйлчлэх галт тэргээр Давааны зөрлөг хүртэл зорчсон иргэд нийтийн тээврийн үйлчилгээний богино эргэлтийн БЭ:5 “Давааны зөрлөг-Хүй 7 худаг” чиглэлээр үйлчлүүлж Хүй 7 худаг хүрэх боломжтой.
Мөн богино эргэлтийн БЭ:7 чиглэлд авто зогсоолд автомашинаа тавьсан иргэд Хүй 7 худгийн төв зогсоол хүртэл үйлчлүүлэх боломжтой юм.
Хүй 7 худаг дахь наадамчин олонд зориулан долоодугаар сарын 10-13-ны өдрийг дуустал “Хүй:7-2 “МУБИС-Хүй 7 худаг” чиглэлд таван их багтаамжийн автобус, долоодугаар сарын 11,12-ны өдөр “Төв цэнгэлдэх-Хүй 7 худаг” чиглэлд 10 автбус тус тус үйлчилгээ үзүүлнэ
Түүнчлэн долоодугаар сарын 11, 12-ны өдөр Улаанбаатар хотын бүх суурьшлын цэгээс Төв цэнгэлдэх хүрээлэн хүрэх боломжоор ханган, нийт 45 чиглэлийн 271 тээврийн хэрэгсэл Мишээл сити, Дүнжингарав худалдааны төв, Гандийн гудамж, Нийслэлийн гудамж, 120 мянгатын зогсоол хүрэх төлөвлөлтийг боловсруулан бэлтгэл ажлыг хангаад байна. Өөрийн оршин суудаг суурьшлын бүсээс Мишээл сити, Дүнжингарав худалдааны төв хүрсэн иргэд богино эргэлтийн БЭ:1 “Мишээл сити-Төв цэнгэлдэх /Хурд хороолол/, БЭ:2 “Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх /Суруга/” чиглэлийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой.